Оюу толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

UB Info

Монгол Улсын эдийн засаг, төсвийн хөрөнгөд хамгийн том ачааг үүрдэг Оюу толгой ордын гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлсэн анхны тэсэлгээг өнгөрсөн 2022 оны нэгдүгээр сарын 25-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,“Рио тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нар эхлүүлсэн түүхэн өдөр болсон. Энэ үеэр талууд “Гүний уурхайн үйлдвэрлэл эхэлснээр 2023 оны эхний хагас жилд үйл ажиллагаа жигдэрнэ” гэж олон нийтэд мэдэгдэж байв. Тэгвэл энэхүү амлалт биеллээ олж, энэ гуравдугаар сард Оюу толгойн орд гүний уурхай олборлолтоо эхлүүллээ. Энэ бол Монгол Улсын Засгийн газар, “Рио тинто” групп хоорондын хамтын ажиллагааны том ахиц юм. 

“Оюу толгой” компанид эдүгээ 20,000 гаруй ажилчин ажиллаж байгаа бөгөөд үүний 97 хувь нь монгол залуус юм. Тус компанийн Монгол Улсын эдийн засагт оруулсан хувь нэмрийг товч сонирхвол өнгөрсөн онд гэхэд орон нутгийн тогтвортой хөгжилд чиглэсэн төслүүдэд 6.1 сая ам.долларын санхүүжилт олгосон байгаа юм. Мөн ус ашигласны төлбөрт 2013 оноос хойш 142 тэрбум төгрөгийг төлсөн байдаг бол 2022 онд татвар хураамж бусад төлбөрт 314 сая ам.доллар буюу 980 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ. 2028-2030 онд Гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх ба Монгол Улс дэлхийд эхний тавд эрэмбэлэгдэх зэсийн уурхайтай болно.

САНАЛ БОЛГОХ