"Надад ойр" цэсийг ашиглаж цагаа хэмнээрэй

UB Info

Энэ цэсээр дамжуулан бид хүмүүст үргэлж тулгардаг асуудлыг хялбараар шийдэж хэрэглэгчдийнхээ цаг завыг хэмнэхийг зорьсон юм.

UB Info app-ын "Надад ойр" цэс нь хэрэглэгчид хаана ч явж байсан өөрийн байгаа байршилтай ойр хоолны газар, эмийн сан, банк, төрийн үйлчилгээний байгууллага гэх мэт бүх төрлийн байгууллагуудын мэдээллийг харах боломжтой ухаалаг шийдэл юм. Хэрэглэхийн тулд та гар утасныхаа “location”-ыг асаасан байхад л хангалттай.

Ямар мэдээлэл харагдах вэ?

Таны сонирхсон газрын нэр, зураг, хаяг байршил, ажиллах цагийн хуваарь, хэдэн метрийн зайд байгаа гээд бүх мэдээлэл харагдана. Энд танай байгууллага ч бас өөрсдийн мэдээллийг нэмж үнэ төлбөргүй, хялбар аргаар бизнесээ сурталчлах боломжтой.

Надад ойр цэсэд мэдээлэл оруулахын тулд:

  • Дэлгэцийн баруун доод хэсэгт байрлах + тэмдэг дээр дарах.
  • Тохирох ангилалыг сонгох
  • Үнэн зөв бүрэн мэдээллийг оруулан хадгалах.
САНАЛ БОЛГОХ