21-р зууны шинжлэх ухааны "Хамгийн том" бүтээн байгуулалт

UB Info

Энгүй ертөнц бидэнд юу шивнэнэ вэ? Алив чихээ нээ! 

Жеймс Веббээр бид нүдээ нээсэн бол SKA-ээр бид чихээ нээх болно.

Тив дамнасан телескопын сүлжээ 

SQUARE KILOMETRE ARRAY /Километр Квадратын Жагсаал/ 

Радио долгионы хувьд хамгийн хол орон зайг туулах чадвартай цахилгаан соронзонгийн муж учраас энэ долгионыг хэрэв бид барьж чадах аваас хүрэхгүй газартаа хүрч, харахгүй юм аа харах боломжтой юм.

Километр Квадратын Жагсаал нь маш өндөр нягтаршил болон нарийвчилсан өгөгдлүүдийг боловсруулахын тулд өргөн орон зайг хамрах олон тооны радио хүлээн авагчдаас цуглуулсан долгионуудыг нийлүүлж нэг телескоп мэт ажиллахаар төлөвлөгдөж буй байгууламж. 

Ашиглагдах зорилго нь:

  • Эйнштейний Харьцангуйн Онолыг экстрем түвшинд шалгах
  • Ажиглагдах ертөнцийн хязгаарыг тэмтрэх хол орон зайнаас дохио хүлээн авах
  • Ертөнцийн үүсэл болон галактикуудын хувьслыг судлах
  • Устөрөгчийн ул мөрийг шинжих
  • Харанхуй энерги болон харанхуй материйн нууцыг тайлах
  • Сансрын соронзон орныг судлах
  • Мөн хамгийн сонирхолтой нь харийн амьдралыг хайж, амьдрал тэтгэгч гарагуудыг бас эрэлхийлэх юм. 

Хэрэв төлөвлөгөөний дагуу баригдаж чадвал 50 мегагерцээс 25 гегагерц хүртэлх маш өргөн давтамжийн хооронд ажиллах боломжтой болох бөгөөд бусад бүх радио долгион хүлээн авагчдаас 50 дахин мэдрэмтгий болно.

Ингэснээр одон орон судлалын салбар тэнгэрийг өмнөхөөсөө 10 мянга дахин хурдан судлах чадалтай болох бөгөөд түүхэнд байгаагүй нягтаршил сайтай дүрсүүдийг буулгах боломжтой. 30 орчим жилийн төлөвлөгөө, тооцооллын эцэст ийнхүү бүтээн байгуулалтын ажилдаа ороод байгаа бөгөөд 2030 онд дуусах тооцоотой байгаа. 

Төлөвлөгөөний дагуу бол Африк болон Австралийн уудам талыг зуу зуун радио телескоп болон мянга мянган дохио хүлээн авагчаар дүүргэх аж. Дэлхийн өмнөд бөмбөрцөгт барьж буйн шалтгаан нь радио долгионы паразит дохио хамгийн сул байдаг учраас. Одоогоор уг төслийн үндсэн бүрэлдэхүүнд 8 орон бий. Өмнөд Африк, Австрали, Их Британи, Хятад, Итали, Нидерланд, Португал болон Швейцар. 

Үүн дээр нэмээд Франц, Герман болон Испани зэрэг улсууд нэмэгдэж орж ирэх гэж байгаа бол Канад, Энэтхэг, Швед, Өмнөд Солонгос болон Япон зэрэг улсууд уг төсөлд хамтран оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Gej Yu Ve ?

САНАЛ БОЛГОХ