Эрчүүдийн бэлгийн эсийн дундаж тоо 2 дахин буурчээ

UB Info

Сүүлийн 40 жилд Дэлхий даяарх эрэгтэйчүүдийн бэлгийн эсийн дундаж тоо 2 дахин буурчээ. Хүн төрөлхтний ирээдүйг заналхийлж мэдэх аюулыг сануулах нэгэн судалгаа Human Reproduction Update /Impact factor:17/ сэтгүүлд хэвлэгджээ.

53 орны 223 судлаачдаас цуглуулсан нийт 57 мянга орчим эрэгтэйчүүдийн өгөгдөл дээр дүн шинжилгээ хийж үзэхэд 1973-2018 оны хооронд дундаж эр бэлгийн эсийн тоо нэг миллилитрт 101 саяас 49 сая болтлоо буурсан нь ажиглагджээ.

Энэ нь эрэгтэйчүүдийн бэлгийн эс сүүлийн 40 жилд 2 дахин багассаныг харуулж байгаа юм. Эрэгтэйчүүдийн бэлгийн эс жилд ойролцоогоор 1 хувь буурч байгаа хандлагатай байна. Уг судалгааг хийсэн эрдэмтэд шалтгааныг нь хэлж мэдэхгүй байгаа ч, энэ асуудалд эртхэн анхаарал хандуулж, илүү далайцтай судалгааг явуулах хэрэгтэйг онцолжээ.

Милилитрт 49 сая сперм гэдэг бол Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас “хэвийн” хэвээн тодорхойлж буй заагт багтаж байгаа. Хэвийн хэмээх зааг нь 15-200 сая орчим сперм аж. 

Хэдийгээр хэвийн хэмжээнд байгаа ч сүүлийн 40 жилд 2 дахин багассан шалтгаан нь учир битүүлэг байна.

Эрдэмтдийн таамаглаж буйгаар тамхи, элдэв бусын эмийн бүтээгдэхүүн, хуванцар эдлэл, хог хаягдал, буруу хооллолтоос шалтгаалсан байх магадлал тун өндөр хэмээжээ.

Эх сурвалж: Gej Yu Ve ?
САНАЛ БОЛГОХ