Лабораторид өсгөсөн "Хиймэл цус" клиник туршилтад бэлэн

UB Info

Анагаах ухааны салбарт цус сэлбэлт гэдэг бол хамгийн чухал асуудлуудын нэг билээ. Олон хүний амь үүнээс хамаардаг. Одоог хүртэл цусны нөөцийн дийлэнх хэсэг нь цусаа сайн дураараа хандивлаж буй хүмүүсээс хараат байдалтай байгаа. 

Гэсэн хэдий ч цаг нь тулсан үед олдоц багатай цусны бүлгийн хандивлагчийг олно гэдэг бол хамгийн хэцүү асуудал билээ.

Харин эрдэмтэд энэ асуудлыг шийдэхээр цусыг хиймлээр өсгөх аргыг сэджээ. Энэ судалгаанд Бристол болон Кембриджийн их сургуулийн эрдэмтэд Лондоны Цус ба Эрхтэн Шилжүүлэн суулгах Төвтэй хамтран ажиллажээ.

Тэгвэл цусыг хэрхэн хиймлээр өсгөдөг вэ?

Энэ нь тараг бүрэхтэй жаахан төстэй. Цусны улаан эсийг үржүүлэх процесс энд явагдана. Үүний тулд цусны улаан эс болон хувирч чадахуйц үүдэл эсүүдийг эхлээд үржүүлнэ. Дараа нь тэднийг цусны улаан эс болгон хувиргахын тулд бага хэмжээний цусны улаан эсийг ашигладаг. Ойролцоогоор хагас литр. 

3 долоо хоногийн дараа хагас сая үүдэл эснээс 50 тэрбум цусны улаан эс бүтдэг байна. Дараа нь эдгээр эсүүдийг шилжүүлэн суулгацад тохиромжтой хэмжээгээр шүүхэд 15 тэрбум нь үлддэг аж.

Судлаачдын хэлж буйгаар: 

“Ердийн донорын цусны хадгалах хугацаа харьцангуй бага байдаг. Учир нь түүний цусан дотор хөгшин ба залуу эсүүд холилдон байдаг учраас. Харин шинээр бүтээсэн эдгээр хиймэл цусны эсүүд нь бүгдээрээ шинэ учраас илүү хүчирхэг, илүү тэсвэртэй байх болно гэж бид найдаж байна.” хэмээжээ.

Гэхдээ одоогийн байдлаар хиймлээр цус бүтээх нь хандиваар цус цуглуулахаас илүү өртөг өндөртэй тусаж байгаа юм. Гагцхүү цусны үйлдвэрлэлийг илүү хөгжүүлэхийн тулд илүү их судалгаа шаардлагатай байгаа аж.

Одоогийн байдлаар сайн дурын 2 хүн дээр уг хиймэл цусыг турших судалгааг явуулж байна. 

Эх сурвалж: Gej Yu Ve ?

САНАЛ БОЛГОХ