Мэдлэг нэмэх жиргээ: АНУ-ын хөрөнгийн зах зээлийн талаар

UB Info

1. Бид АНУ-ын хөрөнгийн зах зээлийн талаар их ярьдаг боловч яг хэр томыг нь тэр болгон мэддэггүй. Энэхүү жиргэлтээр бүгдээрээ АНУ-ын хөрөнгийн зах зээлийг олон улсынхтай харьцуулъя. АНУ нь ДНБ-ий 24%-ийг эзэлдэг боловч хөрөнгийн зах зээлийн 42%-ийг дангаараа эзэлдэг.

2. Доорх хүснэгтээс харахад АНУ-ын 2 хөрөнгийн бирж нь л гэхэд $39 их наяд буюу олон улсын хөрөнгийн биржийн талыг бүрдүүлж байна. Үүний нэг шалтгаан нь АНУ нь дэлхийн хамгийн том эдийн засагтай улс ба Microsoft, Apple зэрэг хамгийн өндөр үнэлгээтэй компаниудтай улс юм.

3. 1970-аад оны үед АНУ олон улсын хөрөнгийн зах зээлийн талыг бүрдүүлж байсан бол 80-аад онд Японы зах зээлийн хөөсрөлтөөс үүдэлтэйгээр эзлэх хувиа алдсан байна. Харин 2008 оны Санхүүгийн хямралаас хойш АНУ-ын хөрөнгийн зах зээлийн эзлэх хувь тогтмол өссөн харагдаж байна.

4. АНУ-ын хөрөнгийн биржүүдийн давуу тал гэвэл тухайн улсын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал илүү тогтвортой. Мөн технологийн дэвшил зэргээрээ манлайлсан түүхтэй. 2018 оны PwC-ийн судалгаанд оролцогчдын ихэнх нь 2030 он гэхэд АНУ-ын биржүүд тэргүүлсэн хэвээр байна гэжээ.

5. АНУ-ын биржид олон давуу талууд байгаа ч БНХАУ, Энэтхэг гэх мэт хурдтай хөгжиж буй улсуудын биржүүд томоохон өрсөлдөгч болж эхэлсэн. Гэсэн хэдий ч АНУ ойрын хугацаанд тэргүүлсэн хэвээр байхаар байна.

Эх сурвалж: Visual capitalist

Эх сурвалж: Tsogbadrakh
САНАЛ БОЛГОХ