Мэдлэг нэмэх жиргээ: Баавгайн зах зээлд тэсэж үлдсэн хүмүүст баяр хүргэе
1. 2023 оны 03-р сарын 31-ны өдөр бол 2023 эхний улирлын сүүлчийн өдөр байсан. Хөрөнгийн зах зээл ийнхүү 22Q4, 23Q1 буюу 2 улирал дараалан өслөө. Хөрөнгийн зах зээл 2022 оны 10 сарын ёроолоос 20%-иас дээш өссөнөөр бухын зах зээл эхэллээ.
2. Өнгөрсөн жил технологийн хувьцаанууд 30 гаруй хувиар унаад байсан бол 2023 он гарснаар 20 буюу түүнээс дээш хувь өсөөд байна. Гол шалтгаан нь АНУ-ын төв банк инфляцыг буулгахаар бодлогын хүүг өсгөж зах зээл дэх мөнгөний нийлүүлэлт хумигдахад хүргээд байв.
3. Харин одоо инфляц 8 сар дараалан буурсан, банкны салбар өндөр бодлогын хүүгээс болж хүндрэлд ороод байгаа үед шинжээчид төв банкийг энэ 7 сард хамгийн ихдээ 5% хүргэнэ гэж таамаглаад байна. Зах бодлогын хүүг цаашид өсөхгүй гэж үзэж байгаа тул өнөөдөр ингэж өсөөд байна.
4. Бас нэг сайн мэдээ гэвэл, 4 сар бол хөрөнгийн зах зээлийн хамгийн их өсөлттэй саруудын нэг юм. Ялангуяа сонгуулийн өмнөх жил дунджаар 4.8%-ийн өсөлт үзүүлж байжээ. Ийм үзэгдэл 1950 оноос хойш 18 удаа тохиосон ба 17-д нь өссөн юм.
5. Хөрөнгө оруулагчид одоог хүртэл айдастай байгаа тул асар их буюу ойролцоогоор $282 тэрбумыг эрсдэл багатай мөнгөний зах зээлд нийлүүлсэн байна. Иймд, хэрвээ хувьцаанууд энэ чигээрээ өсөөд байвал мөнгө буцаад хөрөнгийн зах зээл рүү орж, нэмэлт өсөлтөд чухал хувь нэмэр үзүүлнэ.
6. Өнгөрсөн жил миний хувьцаанууд нэлээд нүдүүлсэн боловч энэ зунаас боломжийн сэргээд ирэх юм шиг санагдаад байна. Та бүгд юу гэж бодож байна? Санал нэг байна уу? Эсвэл зах зээл үргэлжилсээр байх болно гэж бодож байна уу?
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй