Хиймлээр бүтээсэн үр хөврөлийн зүрх нь цохиллоо

UB Info

Лабораторийн орчинд синтетик аргаар буюу хиймлээр, үүдэл эснээс эрхтэн ургуулах, үр хөврөл бий болгох технологи сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа. Учир нь Анагаах ухааны салбарт энэ төрлийн хэрэгцээ асар их. Харин энэ мөчид Кембриджийн Их Сургуулийн эрдэмтэд тархи болон зүрхний цохилтын илрэл үзүүлсэн хулганы үр хөврөлийг ямар ч бэлгийн эс ашиглалгүйгээр синтетик буюу хиймлээр бүтээжээ. 

Үүдэл эсийг хэрэглэн бүтээсэн хулганы үр хөврөл нь 8 хоног тэссэн байна. Энэ бол чухал амжилт хэдий ч баярлахад эрт юм. Тийм учраас эрдэмтэд энэ хугацааг илүү урт болгохын тулд судалгаагаа эрчимжүүлж байна.

Энэхүү судалгааны ачаар үр хөврөлийн үе шат, зарим жирэмслэлтийн үед тохиолдох ургийн эндэгдэл, мөн эд эрхтний боловсрогдох үйл явцын эхэн үеийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй болох боломжтой. Эдгээр судалгаануудаас хуримтлуулсан туршлага, цуглуулсан өгөгдлөөрөө цаашдаа хүний үр хөврөл, хүний үүдэл эснээс эрхтэн ургуулах технологийг хөгжүүлэх юм. 

Үүдэл эс гэхээр үзэгчид маань мэдэхгүй байвал товчхон сануулъя:

Энэ нь ерөнхийдөө амьтан болон ургамлын биеийг бүрдүүлэх үндсэн бүтэц бүхий эс юм. Биеийн шаардлагатай бүх хэсэгт нуугдах эдгээр эс нь хэрэгцээтэй үед биеийн аль ч төрлийн эрхтнийг нөхөж, хувирч чаддаг. Тэгэхээр өвчилсөн шархалсан үед үхсэн эснүүдийн зайг үүдэл эс нөхөн сэргээдэг гэсэн үг.

Яг л ид шидтэй ургамлын үр шиг. Нэг үрийг булаад та тэндээс хүсвэл улаан лооль ургуулж болно, эсвэл өргөст хэмх байсан ч болно. 

Тэгэхээр яг л ургамал шиг шаардлагатай эд эрхтнүүдийг үүдэл эснээс ургуулах цаг өдөр бүр ойртсоор. Бүр хиймлээр үр хөврөл боловсруулах өдөр ойртсоор.

Зөгнөлөөс бодит байдал руу... 

Эх сурвалж: Gej Yu Ve ?
САНАЛ БОЛГОХ