Шархан дотор эм зөөдөг Нанороботууд

UB Info

ХОРТ ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНД ШИНЭ ШИЙДЭЛ!

Нанороботууд буюу нанометрийн хэмжээний жижиг роботууд дээрх судалгаа, хөгжүүлэлт олон жилийн турш хийгдэж байгаа. Тэдний хэрэглээнд нэвтрэхэд нэн шаардлагатай салбар бол Анагаах ухаан. Ялангуяа хүний бие доторх тодорхой хэсгүүдэд эм зөөх. 

Ердийн нөхцөлд эм болон тарианд агуулагдах микробын эсрэг үйлчилгээтэй бодисууд нь уусаж тархах байдлаар зөөгддөг. Гэвч энэ нь зорилтот байн дээрээ очих магадлал харьцангуй багатай оролдлого юм. 

Үүнд шийдэл болохын тулд нанометрийн хэмжээний жижиг роботуудаар тэр эмийг зөөлгөх явдал юм. Ялангуяа хавдрын эсийг олж устгах нь маш чухал асуудал болон “хэрэгцээ” болоод байгаа. Энэ салбарт сүүлийн 10 жилийн турш идэвхтэй туршилт судалгааг явуулж буй Испанийн Барселона хот дахь Каталониагийн Биоинженерчлэлийн Институтын профессор Самуел Санчезаар ахлуулсан судалгааны багийнхан шархан дотор эм зөөдөг, хорт бактерийг устгаж чадах нанороботыг амжилттай хөгжүүлснээ мэдэгджээ.

Ингэснээр анх удаагаа нанороботууд амьтны бие доторх хорт бактерийг устгаж байгаа юм. Эдгээр роботууд яаж ажилладаг вэ? гэвэл алсаас удирдлагатай бол биш. Эх бие нь силиконоос бүрдсэн нанороботуудыг хөдөлгөх наномоторууд бас бий.

Тэр наномоторууд нь шүвтрийн молекулыг задлан аммиак болон нүүрстөрөгчийн хий болгон хувиргадаг нэгэн төрлийн уургаас бүрджээ. Мөн эдгээр моторууд нь нанороботын эх бие дээр замбараагүй байдлаар наалдсан байх бөгөөд мөн дээрээс нь микробын эсрэг үйлчилгээтэй бодисууд бас хамт байрлах аж. 

Ийнхүү шархны хаа нэг газар нь буусан нанороботууд өөрсдөө бүх шархыг нэг нэгэнгүй тэнэн хэсүүчилж зөөсөн бодисууд нь харин хорт бактериудын эсийн ханыг нь эвдэлснээр тэднийг үхүүлдэг байна. Энэ технологийн ирээдүйн потенциал асар өндөр бөгөөд ялангуяа хорт хавдрыг устгах тал дээр маш үр дүнтэй болж мэдэх юм.

Эх сурвалж: Gej Yu Ve ?
САНАЛ БОЛГОХ