Халаасны "ЭХО" зохион бүтээжээ

UB Info

ЭМНЭЛЭГТ ОЧИРЛОХ ШААРДЛАГАГҮЙ БОЛОХ ӨДӨР ОЙРТСООР... 

ЭХО-д дотор эрхтнээ дурандуулах нь эрүүл мэндийн чухал үйлчилгээнүүдийн нэг билээ. Тэгвэл MIT-гийн инженерүүд арьсанд наалддаг, 48 цагийн турш дотоод эрхтний эхогоо тасралтгүй хийх боломжтой 2 см квадрат өргөн 3мм зузаантай шуудангийн маркер шиг хэмжээтэй наалт бүтээснээ танилцуулсан байна.

Судлаачид уг наалтаа сайн дурын хүмүүст нааж үзэхэд гол судас, зүрх, уушги ходоод гэх мэт гүнд байрладаг эрхтнүүдийн өндөр нарийвчлалтай зургийн авсан байна. Наалтыг туршсан хүмүүс гүйх , дугуй унах гэх зэрэг олон үйлдлүүд хийлгэхэд наалт хэвийн ажиллаж эрхтэнүүдийн өөрчлөлтийг тасралтгүй харуулж байжээ.

Одоогийн загвар нь дууны долгионыг ашиглан дүрс болгон хувиргадаг цахилгаан хэрэгсэлд холбогдож ажилдаг. Цаашдаа судалгааны багийнхан уг наалтыг утасгүй ажиллах боломжтой болгох тал дээр мөн наалтан дээрх зургийг илүү сайтар ажиглаж дүгнэлт хийж чадах хиймэл оюун ухаанд суурилсан программ хангамжийг боловсруулж байгаа юм байна.

Бид мөд удалгүй ЭХО-д харуулахын тулд эмнэлэгт очирлолгүйгээр эмийн сангаас нэг наалт аваад халааслахад нэг алхам ойртох нь ээ.

Эх сурвалж: Gej Yu Ve ?

САНАЛ БОЛГОХ