Хөлснөөс цахилгаан үйлдвэрлэдэг “БИО НААЛТ” зохион бүтээлээ

UB Info

ҮХСЭН ШАВЖНУУДЫН ЦОГЦОС ТАНЫ БИЕЭС ЦАХИЛГААН ҮЙЛДВЭРЛЭНЭ!

Массачусетсын Их Сургуулийн эрдэмтэд хөлрөлтөөс цахилгаан үйлдвэрлэх боломжтой, үхсэн бактериудаас бүтсэн нэгэн наалтыг буюу био хальсыг бүтээжээ. Хүхэр багасгагч Геобактер (Geobacter sulfurreducens) хэмээх нэртэй, давсархаг усны ууршилтаас цахилгаан ялгаруулах чадвартай нэгэн бактерийн төрөл байдаг аж.

Энэхүү бактерийг био хальсанд өсгөж дараа нь түүнийгээ хөлснөөс цахилгаан гаргаж авдаг технологи болгон хувиргах боломжтой болжээ. Тэгээд энэ наалт нь бүр нэг хуруу зай шиг цахилгаан хүчин чадалтай гэж байгаа. Яг л Рик энд Морти дээр гардаг машиных нь акумлятор дотор байдаг бяцхан соёл иргэншил шиг...

Өмсөж зүүдэг цахилгаан төхөөрөмжүүдийн нэг дутагдалтай тал нь цаг ямагт баттерей болон зайны асуудал байсаар ирсэн. Тэгвэл солих бас цэнэглэх шаардлагагүй, зүгээр л арьсан дээрээ наагаад орхичихдог тийм нэг цахилгааны үүсгүүртэй болбол ямар вэ?

Гэхдээ энэ технологийн потенциалыг зөвхөн арьсан дээр наадаг наалт маягаар хязгаарлах шаардлагагүй. Учир нь давсархаг ус ба ууршилт гэхээр танд өөр юу санаанд тань бууж байна?

Томоор сэтгэвэл?

Тийм ээ. Далай тэнгис.

Магадгүй сэргээгдэх эрчим хүчний шинэ хувилбар энэ технологи байж мэдэх юм.

Эх сурвалж: Gej Yu Ve ?

САНАЛ БОЛГОХ