Илүү бага дулаан илүү их гэрэл нэвтрүүлэх "Гидрогель" шил

UB Info

Зуны аагим халуун өдрүүдэд өрөөг тань илүү сэрүүн болгох шинэ шийдлийг хөгжүүлж байна.

Нарнаас ирэх гэрэлд агуулагдах дулаан, мөн түүнийг шууд нэвтрүүлэх цонхноос болоод өрөө тасалгааны температур нэмэгддэг. Тэгвэл Хятадын Уханий Их Сургуулийн эрдэмтэд нэгэн гайхалтай шилийг бүтээсэн байна.

Нарнаас ирэх дулааныг тодорхой хэмжээнд бууруулан нэвтрүүлэх гидрогель шил. Гидро гэнгүүт та ойлгож байгаа байх. -Ус.
Гель гэнгүүт бас ойлгомжтой. -Тосон түрхлэг. 

Тэгэхээр ерөнхийдөө ердийн шилийг нь энэхүү гелиэр бүрхдэг технологи гэсэн үг. Ердийн шил нь үзэгдэх гэрлийг ямар ч харилцан үйлчлэлгүй нэвтрүүлдэг учраас тунгалаг байдаг. Гэхдээ Нарны гэрэл нь зөвхөн үзэгдэх гэрэл гэлтгүй нэл улаан туяаг давхар агуулж байдаг учраас дулааны энергийг бас зөөдөг. Харин энэхүү гидрогель нь ихэвчлэн уснаас тогтох тул тэрхүү ус нь нэл улаан туяаг шингээж, тодорхой хэсгийг нь буцаан ойлгодог байна. Ингэснээр илүү бага дулааныг нэвтрүүлнэ. Илүү бага сэрүүцүүлэгч ажиллаж, эрчим хүчийг хэмнэхэд тус болно.

Туршилтын үр дүнд гидрогель гадаргуутай шил нь өрөөний дундаж температурыг 3.5 градус °C буулгасан нь тогтоогджээ. Бүр хачирхалтай нь энэхүү гидрогель нь ердийн шилнээс их хувиар үзэгдэх гэрлийг нэвтрүүлж байсан байна.

Тэгэхээр илүү бага дулаан, илүү их гэрэл нэвтрүүлдэг цонх айсуй... 

Эх сурвалж: Gej Yu Ve ?
САНАЛ БОЛГОХ