Мангас Одны нууц тайлагдлаа

UB Info

BETELGEUSE (Маралын гялаан) аварга улаан одны учир битүүлэг бүдгэрэлтийн шалтгаан олж тогтоогджээ.

"Orion nebula" буюу Маралын мананцар мөн 3 марал оддын дээх нь орших маш тод улаан өнгөтэй од нь Маралын ордны альфа (хамгийн тод од) бөгөөд монголчууд бид "Маралын гялаан" хэмээн нэрлэдэг билээ. Маралын гялаан нь биднээс 640 гэрлийн жилийн зайд оршдог бөгөөд, энэ од нь бидний мэдэх хамгийн том бac хамгийн тод оддын нэг. 

Радиусаараа нарнаас бараг 1000 дахин том ба гэрэлтэх байдлаараа нарнаас бүр 100,000 дахин тод! Шалтгаан нь мөхөж буй хөгшин од бөгөөд хэзээ мөдгүй супернова болон дэлбэрэх гэж байгаа юм.

Түүнийг өөрөөр САНСРЫН ТЕРРОРИСТ гэж нэрлэж бас болно.

Магадгүй аль хэдийн дэлбэрчихсэн ч байж мэднэ. Гэхдээ биднээс 640 гэрлийн жилийн зайд байгаа учраас хэрэв дэлбэрсэн байлаа гэж бодоход тэр мэдээ нь бидэнд 640 жилийн дараа ирнэ гэсэн үг.

Хачирхалтай нь юу вэ гэвэл 2019 онд энэхүү од учир битүүлгээр бүдгэрч харагдахаа больж эхэлсэн юм. Одон орончид энэ явдлын шалтгааныг шууд тайлбарлаж чадахгүй байлаа.

"Магадгүй Маралын гялаан дэлбэрэх гэж байгаа юм болов уу?" хэмээн сандрав.

Сандрав гэдэг нь айсандаа биш учир нь BETELGUESE хэдий дэлбэрлээ ч гэсэн Дэлхийд аюул учруулж чадахааргүй хэмжээний хол... 

Харин одны мөхлийг буюу бодитоор ийм ойрхноос үзэх боломж нээгдэх нь үү дээ? гэсэн горьдлого тээсэндээ тэр. Ийнхүү НАСА-гийн Хаббл сансрын дуран болон бусад хэд хэдэн ажиглалтын цэгүүдээс тодорхой хугацаанд цуглуулсан өгөгдөлд дүн шинжилгээ хийсний эцэст Маралын гялааны нууцлаг бүдгэрэлтийн шалтгааныг олж тайлжээ.

Юу байсан бэ гэвэл Маралын гялаан од өөрийн гадаргуун хэсгээсээ маш их хэмжээний массыг сансар луу цацсан байна. Тэр масснаас үүссэн мананцар нь хэсэгт хугацаанд Дэлхий рүү чиглээх гэрлийг халхалсан аж. Ийм их хэмжээний массаа цацаж буй үзэгдэл өмнө нь тохиож байгаагүй юм.

Энэ тохиолдлын ачаар мөхлийнхөө сүүлчийн мөчлөгт тулж ирсэн хөгшин одны араншинг бид илүү сайн таньж мэддэг болсон нь одон орон судлалын хувьд чухал ач холбогдол юм.

Эх сурвалж: Gej Yu Ve ?
САНАЛ БОЛГОХ