Мэдлэг нэмэх жиргээ: Үл хөдлөх хөрөнгийн талаар

UB Info

1. Манайхан үл хөдлөх хөрөнгийн талаар их сонирхдог тул 2010 оноос хойш дэлхий дахинд орон сууцны үнэ хэр өссөнийг энэ жиргээгээр харцгаая. 2010-2022.II хооронд байрны үнэ олон улсад дунджаар 84%, хөгжингүй оронд 77%, хөгжиж буй оронд 92% өсжээ. Турк 902% өссөн нь анхаарал татав.


2. Дээрх нэрлэсэн үнээр өсөлт хэт өндөр харагдаж байгаа тул инфляцыг хассан бодит үнээр харвал илүү хөрсөн дээрээ бууж байна. ОХУ-д байрны үнэ 33% унасан бол БНХАУ-ынх ердөө 8% өсжээ. Харин АНУ, Канад, Австрали улсуудынх хөгжингүй орнуудын дундаж өсөлтөөс илт дээгүүр байгаа нь.

3. БНХАУ-ын иргэд байрнуудыг нь аваад байдаг гэсэн цуу яриа ортой байж магадгүй. Ямар ч байсан бодит ханшаараа дэлхий нийтээр 12 жилийн хугацаанд 27% өссөн. Харин хөгжингүй орны өсөлт хөгжиж буй орныхоос өндөр болсон нь сонирхолтой юм. АНУ-ынх бусдаас эрс дээгүүр байгаа нь.

4. Тус улсын хөрөнгө оруулалтын том компаниуд ҮХХ-д хөрөнгө оруулдагтай холбоотой байж болох юм. Жирийн иргэд биш томчууд нь байрыг нь хамж аваад иргэдэд үнэтэй түрээсэлдэг гэж сонсогдсон.

5. Ингээд харахад, Монголд орон сууцны үнэ 2013 оноос хойш 53% өссөн нь дэлхийн дундаж болох 84%-иас ямар ч байсан бага юм байна. Гэсэн хэдий ч тэр хугацаанд S&P 500 3 дахин, харин ТОП-20 индекс 2 дахин өссөн нь хөрөнгийн зах зээлийг илүү өгөөжтэйг харуулж байна.

Эх сурвалж: Tsogbadrakh
САНАЛ БОЛГОХ