Олон хүний зүрх сэтгэлийг булаасаар үүрд мөнхийн оддын ертөнцөд заларсан Майкл Кларк Дункан

UB Info

1957 онд Иллинойс мужийн Чикаго хотод ядуусын дүүрэгт ганц бие ээж Жан Дунканы гэрт төржээ. Ээжийнхээ өвчний улмаас тэрээр гэр бүлээ тэжээхийн тулд их сургуулиа (Алкорны нэрэмжит Миссисипи их сургууль) хаях шаардлагатай болсон бөгөөд хүдэр чийрэг гайхамшигтай бие бялдрынхаа ачаар /оргил үедээ жин нь 142 кг, өндөр нь 196 см байсан/ мөнгө олох үүднээс Чикагогийн регби клубт довтлогчоор ажиллаж дараа нь хип хоп уран бүтээлч The Notorious BIG-д бие хамгаалагчаар ажиллаж эхэлжээ. Энэ том хамтлагийн бие хамгаалагчаар ажиллахын сацуу бразил дасгалжуулагчтай жиу-жицүгээр давхар хичээллэдэг болжээ.

Тэрээр анх "Армагедон" киноны зураг авалтын дундуур тэрхүү киног биечлэн найруулж байсан Брюс Уиллистэй уулзан танилцаж Брюс түүнд кинондоо тоглох урилга өгчээ. Ингээд 1998 онд гарсан шинжлэх ухааны зөгнөлт тулаант "Армагеддон" кинонд анх тоглож эхэлснээр кино урлагт бие бялдар өвөрмөц дүр төрх сайхан инээмсэглэлийнхээ ачаар хүч түрэн орж ирсэн ба уг кино нь  Оскар, Алтан бөмбөрцөгт ч нэр дэвшиж байсан бөгөөд тэрээр " Ногоон миль " кинонд Жон Коффигийн дүрд тоглож анхны бие даасан дүр авснаас гадна" Сармагчны гараг " "9 ярд" ,"Хилэнцэт хорхойн хаан" зэрэг бусад кинонд тоглосон байна.

Дункан зөвхөн жүжиглээд зогсоогүй " Ах дүү баавгай " хүүхэлдэйн кинонд болон "Зовлонт зангиа", "Азын цэрэг", "Дайны бурхад" зэрэг хэд хэдэн компьютер тоглоомд дуу оруулга хийж байжээ.. 2009 онд тэрээр цагаан хоолтон болсон ба энэ нь түүний нүсэр том биеийн эрүүл мэндэд маш эерэг нөлөө үзүүлсэн байна. Гэсэн ч тэрээр 2012 оны 7-р сарын 13-нд зүрхний шигдээсний улмаас Лос Анжелес дахь Сидарс-Синай эмнэлгийн төвд хүргэгджээ.

Ийнхүү кино урлагт эерэг дүрээр ихэмсгээр залран орж ирсэн Майкл Клрак Дункан нь 55-хан насандаа хэзээ ч эргэн ирэхгүйгээр хөхрөн харагдах оддын зүгт бурхдын өмнө уран бүтээлээ дэнслүүлэхээр олон шүтэн бишрэгчдээ орхин дүүлэн нисжээ.

Энди Дюфрэйн -ийн орчуулгаар Монгол хэлнээ хөврүүлэн дахин нийтлэв 2023 он

Эх сурвалж: Энди Дюфрэйн
САНАЛ БОЛГОХ