Мэдлэг нэмэх жиргээ: Литиумын талаар

UB Info

1. Би өмнө нь литиумын үнийг хүчтэй унасан талаар хальт хөндөж байсан билээ. Гол шалтгаан нь нөгөө л нэг эдийн засгийн эрэлт, нийлүүлэлт дээр байжээ. Дэлхий даяар литиумын хэрэглээ хүчтэй өсөх нь тодорхой болсон тул олон улсад тус таваарын үйлдвэрлэл эрс нэмэгдсэнээр үнэ унажээ.

 

2. Эндээс харж байгаачлан Хятадад цахилгаан автомашины борлуулалт өссөнөөс шалтгаалж литиумын үнэ 2 жилийн дотор 1300% өссөн. Гэвч 2022 эцсээс цахилгаан автомашины борлуулалт буурахаас гадна литиумын нийлүүлэлт нэмэгдсэний улмаас ханш буурсан байна.

3. Литиум нь цахилгаан автомашины зайны гол түүхий эд билээ. Цаашид ч зайны эрэлт өснө гэж үзсэн тул литиумын хайгуул, хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн. Гэвч эрэлт буурч байхад нийлүүлэлт Австрали улсад гэхэд 139%, Хойд Америкт 199% өссөн нь ханш унахад нөлөөлжээ.

4. Сүүлийн 25 жилд литиумын үйлдвэрлэл ердөө 9.5 мянган тонноос 106 мянган тонн хүртэл өсжээ. Австрали дэлхийн литиумын үйлдвэрлэлийн талыг нь дангаараа хийсэн ба Хятад руу 90%-ийг нь экспортолсон. Нийт литиумын 74% нь зайны хэрэглээнд орсон ба Хятад дэлхийн зайны 60%-ийг хангав.

5. Олон улсын литиумын үйлдвэрлэл 2021 онд өмнөх оны мөн үеэс 36% өссөн бол 2030 он гэхэд 3 сая тонн гарна гэж шинжээчид үзжээ. Ийнхүү литиумын нийлүүлэлт өсөх хандлагатай байгаа тул ханш нэмж унахаар байна. Харин зэсийн нийлүүлэлт асар багассан ба дараагийн жиргээнээс уншина уу.

Эх сурвалж: Tsogbadrakh
САНАЛ БОЛГОХ