Мэдлэг нэмэх жиргээ: Литиумын үнэ унах бол цаашид юуны үнэ өсөх вэ?

UB Info

1. За тэгвэл литиумын үнэ цаашид унах юм бол одоо юуны үнэ өсөх юм бэ гэж бодож байгаа байх. Азаар манай улсын хамгийн их экспортолдог таваарын нэг болох зэс байна. Олон улсын зэсийн нөөц дунджаар 10-20 өдрийг хангахуйц байдаг бол одоо ердөө 3.5 өдрийнх л байна.

2. Дээрээс нь сүүлд өрнөөд буй Перу улсын засгийн газар бүх зэсийн уурхайг улсад авна гэсэн мэдээ нь нийлүүлэлтийг бүр ч ихээр багасгах шинжтэй байна. Goldman Sachs зэсийн нөөцийг 2024 онд түүхэн доод буюу 125 мянган тоннд хүрч, үнийг $15000-д хүрнэ гэж харж байна.

3. Зэсийн нөөц буурч байгаа нь олон улсын зэсийн уурхайнууд ашгаасаа уурхайгаа тэлэхэд хөрөнгө оруулалт асар бага хийж байгаатай холбоотой нь зүүн зургаас харагдаж байна. Мөн Перу улс сүүлийн 6 жилийн хамгийн бага гарцтай байсан нь нийлүүлэлт буурахад нөлөөлсөн.

4. Нийлүүлэлт талдаа түүхэн доод хэмжээнд хүрээд байхад эрэлт харин ирээдүйд 2 дахин өсөх төлөвтэй байгаа нь доорх хоёр зургаас харагдаж байна. Зэсийн хэрэглээ дан ганц зай, сэргээгдэх эрчим хүчнээс гадна ихэнхийг нь эрчим хүчнээс бусад хэрэглээнд ашигладаг байна.

5. Олон улсын чиг хандлага илүү цэвэрхэн эрчим хүч рүү шилжиж байгаа ба энэхүү хөдөлгөөнд $10 их наяд шаардлагатай. Үүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай түүхий эд дундаас зургийн хамгийн доор байгаа зэсийн эзлэх хувь хамгийн их байгаа нь өндөр эрэлт байхыг илтгэж байна.

6. Сүүлийн үед зэсийн уурхайн орд хэр бага олдож байгаа нь доорх зургаас харагдаж байна. Манай Оюу Толгойг 2001 онд олсон ба ойролцоогоор 70 гаруй саяын нөөцтэй гэж байж. Хэрвээ энэ маягаараа үргэлжилбэл зэсийн нөөц энэ 8 сард дуусна гэж Goldman Sachs үзсэн.

7. Teck, FCX, SCCO, Rio Tinto зэрэг зэсийн уурхайнуудад хөрөнгө оруулбал дажгүй байж мэдэхээр байна.

Эх сурвалж: Tsogbadrakh
САНАЛ БОЛГОХ