Японы Шиндлер

UB Info

Чиюн Сугихара нь Литвийн Каунас дахь Японы ерөнхий консул байсан бөгөөд 1940 оны 7-р сард Каунус хотод амьдардаг еврей нарыг тус улсаас зугтахад асар их үүрэг гүйцэтгэсэн хүн юм. Гэхдээ үүнийг хийхийн тулд тэдэнд тус хотод нээгдсэн хоёр консулын нэг нь Японы консулын газраас дамжин өнгөрөх виз гаргаж өгөх шаардлагатай байв.

Тиймээс тэр хотод буй еврей нарт виз гаргаж өгнө гэж амлаад консулын газрын гадна цуглуулсан бөгөөд Чиюнь гурван ч удаа өөрийн Японы засгийн газраас виз авах зөвшөөрөл хүссэн ч цаадуул нь тухай бүрд нь түүнийг үгүйсгэсэн хариулт өгсөөр байсан юм.

Тэрбээр дээд албан тушаалтнуудынхаа шийдвэрийг үл тоомсорлож өөрөө дангаараа виз олгохоор шийдвэрлэн 1940 оны 7-р сарын 31-ээс 8-р сарын 28-ны хооронд өдрийн хорин цаг хүртэл ажиллаж гараараа виз бичиж гарын үсэг зурж эхлэв.

Тэрээр нэг сарын хугацаанд еврей хүмүүсийн нэр болон паспортын дугаарыг тэмдэглэн авч хүн бүрд тал тасархай хоосон цаасан дээр ч атугай тамга дарж гарын үсгээ зурсаар л байлаа.

Консулын газар хаагдаж тэднийг албадан гаргаж байхад хүртэл тэрбээр албаны машин дотроо орж суучхаад японы визийг олгосон нь үнэн болно гэж бичиж тамга дарж гарын үсгээ зурсаар л байсан хүн билээ.

Чиюн нь ганцхан сарын хугацаанд Литви улсад байх 6000 орчим еврей болон нутгийн иргэдийн амийг аварчээ.

Энди Дюфрэйн ийн орчуулгаар монгол хэлнээ хөрвүүлэн нийтлэв
2023 он

Эх сурвалж:  Энди Дюфрэйн
САНАЛ БОЛГОХ