“Galaxy Unpacked 2023.07.26” – Эргэлтийн цэгт уулзъя!

UB Info

Технологийн гайхамшгийг гэрчлэхээр дэлхий даяар хоног тоолон хүлээдэг алдарт Samsung Galaxy Unpacked арга хэмжээ 7-р сарын 26-нд тохиож байна. 

"Хүнээс урам зориг авч, ирээдүйг бүтээнэ" гэсэн философийг 1996 оноос хойш баримталж буй Samsung компанийн бүтээгдэхүүн бүрт хэрэглэгчийн талаарх гүнзгий ойлголт шингэсэн байдаг бөгөөд хэрэглэгч төвтэй арга барил нь зах зээлд манлайлах боломжийг үргэлж олгодог. Энэ утгаараа тэд нугардаг гар утасны стандартыг тогтмол шинэчилж, грамм, миллиметр бүрт инженерчлэлийн гайхамшгийг нэвтрүүлсэн гэдгийг Samsung Electronics компанийн гар утасны бизнес хариуцсан ерөнхийлөгч Тэ Мүн Ро саяхан өгсөн мэдэгдэлдээ дурджээ. Эндээс үзэхэд дэлхийн гар утасны зах зээлд эргэлт хийсэн нугардаг утаснуудынхаа дараагийн загвараа энэхүү үйл ажиллагаагаараа танилцуулах нь тодорхой болоод байна.  

Дизайныг технологийн шинэчлэлтэй хослуулснаар шинэ боломжууд ар араасаа урган гарч, инновацийг амьдралдаа шингээсэн хэрэглэгчид өнөөдрийг үр дүнтэй ашиглаж, маргаашийг илүү сайнаар бүтээнэ. Хүний амьдралыг илүү хөнгөвчлөх хүчирхэг, ашиглахад хялбар, уян хатан хэрэглээтэй, ухаалаг утсанд урьд өмнө байгаагүй үзүүлэлтийг Samsung –ийнхан бий болгосоор байна. Жил ирэх тусам улам сайжирсаар байгаа Galaxy загвараас амьдралын хэв маягтаа тохируулан сонголтоо хийх л үлджээ. 

Ийнхүү  "боломжгүйг боломжтой болгож" бүтээгдсэн шинэ сюрприз дэлхий дахинд задрахад бэлэн боллоо. 

Galaxy Unpacked арга хэмжээний дэлхийн нээлтийг 2023 оны долдугаар сарын 26-ны 18:45 цагаас Монгол ТВ болон www.samsung.com/mn/unpacked шууд дамжуулна. 

САНАЛ БОЛГОХ