ӨНГӨ
Баяраа. Найз нь. Facebook: Bayar Mendbayar
"Мөөгийгийн өнгө үү? Цагаан. Цагаан өнгө бол манай Мөнхсайханы өнгө. Мэргэжил нь, хувцас нь, намтар нь цагаа. Багын тийм цайлган мөртлөө цагаан шартай хүүхэд байсан. Итгэж болдог, багаа авч гардаг. Үзэж тарсны дараа хөлсөө арчаад инээж зогсдог. Цагаан. Хожсон баг омогшоод, хожигдсон баг ууртай байхад шүү дээ. Хамт сагс тоглохоор ер нь хүний ааш араншин, хүмүүжил мэдэгддэг юм л даа..."
Багын найз нь түүний тухай ингэж ярив. Цагаан өнгөтэй хүн гэж. Цасны өнгө. Үүлний өнгө. Халаатны өнгө. Цагаан өнгөн дээр бүх юм тод харагддаг. Мөнхсайхан эмээтэйгээ өссөн хүүхэд. Өвдгийг нь илж тослож өссөн үр ач нь. Тоонд мундаг эмээгийн зээ хүү физикч биш эмч болно. Цагаан хувцастай мэргэжил сонгоно. Арван мянган хүний өвдгийг эмчилнэ. Хол явах хөл өгнө. Итгэл өгнө. Нас өгнө. Цагаан өнгөтэй ажил, цагаан мөртэй мэргэжил сонгоно. Арван мянган хүний өвдөг, үеийг сольсон Мөөгий эмч 35 насандаа гэмтлийн эмнэлгийг, дараа нь нэгдүгээр эмнэлгийг удирдана. Улсын эмнэлэг ингэж ажиллах ёстой гэж Мөнсайхан харуулсан юм. Өнгө өөр болсон, хандлага солигдсон. Тогтмолын Мөнхсайхан 37 настайдаа Эрүүл мэндийн сайд болсон. Ковидын үеийн сайд. Цар тахалтай нүүр тулсан цагаан нөмрөгтэй сайд. Цагаан…
ЗОРИГ БА ЗОРИЛГО
Оргил. Өвчтөн. Facebook: Orgil Nasan
"Өвчин зовлон хүн ямар ялгах биш дээ. Нэг өдөр л өвдөөд, нөмрөөд ирсэн. Сайн эмч нарын буянаар үр хүүхэддээ эргээд, эдгээд ирлээ. Гэхдээ сайн эмч нараас гадна сайн эмнэлэгтэй болмоор байна. Энэ эрүүл мэндийн системээ шинэчилмээр болсон байна. Зөв бодлого ярьдаг улсаа гаргамаар байна. Дэмжмээр байна. Улс төр яах вэ, улаан зүрхээ бодож хэлж байна."
Аль нэг намын, аймаг сумын өвчин гэж үгүй. Монгол айл бүрийн, монгол хүн болгоны санаа зовдог асуудал бол эрүүл мэнд. Зэс, нүүрс, алт биш урт настай, эрүүл энх, мөнх сайхан монгол хүн Монгол улсын баялаг юм. “Өвчин зовлон хэлж ирдэггүй, хийсч ирдэг” гэдэг үг хуучирчээ. Хуучин үг, худлаа ойлголт. Хийсч ирдэг гэж төөрүүлэх нь эвлэрэл, мэдэмхийрэл, бууж өгөлт. Өнөө цагт өвчин хэлж ирдэг болсон. Эрт оношилбол ийм өвчин хаалга тогшиж байна гэдгийг мэдчихдэг болсон цаг. Урьдчилан сэргийлж чадвал, учир шалтгааныг нь тодорхойлж мэдвэл өвчин гэдэг угаасаа хэлж ч, хийсч ч ирэхгүй. Өвчлөлийн 80 хувийг урьдчилан сэргийлэх боломжтой. Өвдсөн мянган хүнийг эмчлэхээс өнөөдөр мянган хүнийг оношлох нь илүү. Т.Мөнхсайханы бодол ийм. Т.Мөнхсайханы зорилго тийм. Т.Мөнхсайхан энийг л хийнэ. Эрүүл мэндийн системийг шинэчилнэ.
ҮЕ
Пүрэв. Сэтгүүлч. Facebook: Purev Bataa
"Манай Мөнхсайхан 10 мянган хүний өвдөг, мөрний үе сольсон эмч хүн, мянга мянган монгол хүнийг хол алхуулсан мэс засалч хүн. Мөнхсайхан одоо эх орныхоо хөгжлийн алхааг эрүүл, бас илүү хол болгоё гэж байна. Эрүүл монгол хүн гэдэг илүү урт наслах монгол хүн. Эрүүл монгол хүн гэдэг бол эрүүл тогтолцоо, эрүүл эдийн засаг, эрүүл менежменттэй Монгол улс. Эрүүл амьдралын хэв маяг гэж нэг үг бий. Үг төдий биш юм л даа. Мөнхсайхан мэднэ."
Тогтмолын Мөнхсайхан 41 настай. Дөчин нэг... Эмээгийн хүү, жолоочийн хөвүүн. Анагаахын оюутан, ард түмний эмч. Төрийн соёрхолт, төрийн сайд. Мэс засалч, менежер. Аав, хань, хүү. Үе сольдог эмч. Үе сольж байна. Тогтмолын Мөнхсайхан ирж байна. Эмч ирж байна. 41-тэй залуу үе ирж байна.