Та сэтгэл зүйн хохирогч болдог байж магадгүй

UB Info

Та сэтгэл зүйн хохирогч болдог байж магадгүй. Монгол залуусын дунд нийтлэг байдаг бохир тоглолтыг хэлж өгье. Би өөрөө ч сураад авъя.

Gas Lighting хэмээх бохир тоглолт

1944 онд Gaslight гэдэг кино гарсан. Эхнэрийнхээ ухаан самуурч байгаа гэж итгүүлэхийн тулд нөхөр нь байшингийн гэрлийн хүчийг бууруулж буй үйл явц гардаг. Gaslighting гэдэг таныг янз бүрээр дарамталж, та өөртөө итгэхгүй болдог тийм эмгэг юм. Дарамталж буй хэлбэр нь үл анзаарагдам. "Миний найз хэт эмзэг хүлээж аваад байна аа" гэхэд л бид эвгүй байдалд ордог. Нээрээ л эмзэглээд байгаа юм болов уу гэж бодмоор. Гэтэл үнэндээ эмзэглэх байтугай тэрсэлдсэн ч болохоор бохир нөхцөл үүссэн байдаг. "Чи буруу санаад байна", "Тийм юм болоогүй шдээ", "Чи болил доо" гэх мэтээр энэ дарамт руу оруулдаг хэллэг цөөнгүй. Эндээс зайлсхийхийн тулд Холдоно, гүйцээ.

Negative Humor хэмээх бохир наргиа

Маш олон найзууд Наргиа гэдэг үгээр халхавчилж бусдыг дорд үзэж, доромжилж, бахаа хангадаг. Бүр бэлгийн амьдрал, мөнгө санхүү, эхнэр нөхөр гээд бүх сэдэв рүү эрээ цээргүй дайрдаг. Инээх хэцүү, уйлах хэцүү байдалд орж буй нь цөөнгүй. Эндээс зайлсхийхийн тулд бохир наргиа гэдгийг сануулж болно, эсвэл тэр хүнд өөрт нь ухаалаг асуулт асууж, хүмүүсийн анхаарлыг тэр хүн рүү чиглүүлж болно.

Victimhood гэдэг хохирогчийн сэтгэлгээ

Магадгүй танд хохирогчийн дүр байдаггүй байх. Тэгвэл хэн нэгэн ийм дүрд орон таны сайхан сэтгэл, өгөөмөр занг өөртөө ашиглаж байж мэдэх юм. Ажлын орчин, найз нөхөд дунд ийм эрүүл бус сэтгэлгээ маш их байдаг. Гэр бүлд ч бий. Ээжүүд хайртай хүүдээ бүхнийг зориулсаар нөгөө хүү сүүлдээ өөрөө амьдрах чадваргүй болсон жишээг дурдаж болох юм. Ээжийнхээ сайхан сэтгэлийг хэтрүүлэн ашиглаж байна гэх юм уу даа. Зайлсхийх арга нь хэт уярч, сэтгэл хөдлөлд автахгүй байх хэрэгтэй. Бүр болохгүй бол харилцааг орхиж болно.

Эх сурвалж: Jargal Tumurbaatar

САНАЛ БОЛГОХ