Африкчууд морь гаршуулаагүй учраас өөрсдөө гүйдэг гэдэг таамаг бий

UB Info

Дэлхийн хоёр дахь том эх газар Африк. Хүн анх үүссэн нутаг гэж үздэг. Одоогийн Этоип орчим. Тухайн үед хүнтэй төстэй хэд хэдэн зүйл (сармагчин биш шүү, тэгж ойлгоод байдаг) байсан ч бид бүгдийг нь идчихсэн байж магадгүй гэж үздэг. Ямар ч байсан хүмүүс бид үлдэж цааш хүн гэдэг амьтан үргэлжилжээ.

Хүн босож явдаг болсноор ташаа их биеийг даахуйц маш хүчирхэг болох ёстой болж улмаар хувьслын явцад дотогш хумигдсанаар эмэгтэйчүүд төрөхөд хүндрэлтэй болжээ. Жижигхэн зайгаар хүүхэд төрөх нь амаргүй болсноор хүүхэд жижигхэн байхдаа эхийн биеэс хурдан гарч бусад амьтадыг бодвол биеэ даатлаа заавал асаргаа шаардах болжээ. Тийм ч учраас хүүхэд өсгөх эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хамтын бүлгийн амьдрал үүссэн болох талтай гэдэг. Босоо явдаг болсноор алсын барааг сайн харах ч нөгөө талаар араатан амьтанд амархан харагдах үндэс болов. Гэвч хүнд гар гэдэг юугаар ч орлуулшгүй чухал эрхтэн байсан учраас өөрийгөө хамгаалах зэвсгийг хүчирхэг тархиныхаа тусламжтай зэвсэг хийдэг болсон юм. За энэ ч яахав буцаад африк руугаа оръё.

Европчууд анх Зүүн Европчуудаа боолчилдог байж байгаад Арабуудын авчирсан африк боолуудаар сольсон байдаг. Зүүн Европуудаа славчууд буюу Slave гэж хэлдэг нь боол гэдэг утгатай юм. Ингэж африкын гол үндэстэн бантучуудыг дэлхий нийт боолчлох болжээ. Дэлхий нийт гэдэг нь тэд Азийн өмнөд хэсэг болон Европ, Америк тивд бүхэлдээ боолчлогдож очиж байлаа. Бүр боолчлолоор гол бизнесээ хийдэг Африкын томоохон хаант улсууд ч бий болсон байна. Тэд голдуу хүн ам шигүү суурьшсан одоогийн Нигери, Конго орчим буюу хоёр том мөрний ай саваар нутаглаж байв. Яг л Мэл Гибсоны найруулсан Apocalypto кинон дээр гардаг шиг нэгнээ боол болгодог байлаа. Тэдний арьс бусдаас ялгарахуйц хар байсан нь зугтсан ч юу ч болсон боол гэж таньж болохуйц байсан нь боолчлох нэг чухал зүйл байлаа. Үүнээс болж Африкуудын бие биедээ итгэх итгэл одоо ч сул байдаг. Ойролцоогоор 17 сая боол африкаас гарчээ.


Тэр зүүн тал руу харлан харагдаж буй Этоипийн өндөр уулс болон дэлхийн хамгийн өндөр идэвхтэй галт уул Килиманжаро (5895 метр)-г тойрсон Кенийн уулс дундаас дэлхийн холын зайн шилдэг гүйгчид төрөн гардаг юм. Түүнчлэн Хойд хэсгийн Атласын нурууны Марокко, Алжираас зарим гүйгчид гарч ирдэг. Африкчууд морь гаршуулаагүй учраас өөрсдөө гүйдэг гэдэг таамаг ч бий. Хамгийн том нуур болох Викториа нуур цэнхэртээд харагдаж байна. Тивийн гол цэвэр усны нөөц. Нил эндээс эх авдаг. Хамгийн урт Нил мөрөн саяхны судалгаагаар Амазоныг урдаа алдаж хамгийн урт гэдэг нэрээ алдсан. Хойд хэсэгт ханхайн орших Сахаарын цөл нийт тивийн 31 хувийг эзэлдэг бол урд хэсэг Калахари болон Намибийн асар том цөл бий.

Хүмүүс Сахаарын цөлийг битүү элс гэж боддог, үнэндээ элс тийм их хувийг эзэлдэггүй. Сахаар үүссэн шалтгаан нь Хойд болон Өмнөд Америк тив дундуураа нийлснээр Номхон далайгаас ирдэг чийглэг уур амьсгал хаагдсанаар нов ногоон байсан газар ийнхүү дэлхийн хамгийн том цөл болжээ. Манай улсын газар нутгийг 6 нугална гээд бод доо. Дэлхийн дөрөв дэх том Мадагаскар арал (Гринланд, Шинэ Гвиней, Борнео гурвын дараа) тивээсээ олон сая жилийн өмнө салсан учраас амьтны аймаг өөр байдаг. Эх газарт байхгүй содон амьтад ч бий. Саяхныг болтол амьдарч байсан 3 метр өндөр аварга том Заан шувуу байсан юм. Түүнчлэн хүн амыг нь Малагази буюу эрт үед Малайз-Индонези орчмоос нүүж очсон хүмүүс бүрдүүлдэг.

Эх сурвалж: Batzaya Bayasgakh

САНАЛ БОЛГОХ