Ажил хийх ёстой гэсэн дарамтын улмаас бид яаж тоглож нааддагийг мартжээ

UB Info

Бюн Чул Хан. Өмнөд Солонгосын уугуул, Герман руу гарсан философич, капитализм, нийтийн сүлжээг хайр найргүй шүүмжлэгч. Reference thinker буюу орчин үед моодонд орж байгаа зүйл, холбоо шүтэлцээ, харилцаа, хамаарал зэргийг задлан тайлбарлагч.

Тэрээр Испанийн сонинд ярилцлага өгснөөс зарим хэсгийг нь түүвэрлэн хүргэе.

- Өнөөдөр ажиллах, ажил хийх ёстой гэсэн дарамтын улмаас бид яаж тоглож нааддагийг мартжээ. Ажиллахгүй байхыг л бид амралт, чөлөөт цаг гэж ойлгодог болж. Олон хүний хувьд чөлөөт цаг гэдэг нь аймшигтай хоосон зүйл л болж. Биднийг улам тэнэгрүүлсээр байгаа заваан, дорд зугаа цэнгэлээр чөлөөт цагаа өнгөрүүлэхийг хичээж байна. Амарч сэргэх биш бухимдаж, ядаргаанд ороод дуусаж байна. Тиймээс олон хүн чөлөөт цагаараа өвчин тусч байна. Үүнийг leisure sickness гээд байгаа.

- Ажлын цаг гэдэг зүйл дарлалаа нэгэнт тогтоожээ. Цаг хугацааны шинэ хэлбэрийг бодож олох ёстой болсон. Ажлын цаг амьдралын цагтай давхацсаны улмаас энэ амьдрал зүгээр л яах ийхийн зуургүй жирэлзээд л өнгөрч байна. Заавал ажиллах, махран зүтгэх шаардлагаас амьдралыг чөлөөлөх хэрэгтэй. Тоглож наадах, баярлаж цэнгэх зав гаргах нь амьдралыг амьдрал чигээр нь үлдээх шилдэг арга.

- Хүн өөрийгөө гамгүй ашиглаж, өөрийгөө бүтээх гэж байна гэж өөрийгөө алж байдаг. Хүн бол homo laborans (ажлын мал) биш, харин homo ludens (тоглон наадагч хүн) юм. Хүн ажиллахын төлөө бус, тоглож наадах гэж төрсөн.

- Өнөөгийн нийгэм бодож, эргэцүүлэх, бясалгах талаа орхигдуулсан. Философи нь эргэцүүлэн, бясалган бодох. Философиос татгалзана гэдэг нь бодох, эргэцүүлэхээс татгалзана гэсэн үг. Эргэцүүлэн бодох нь тооцоотой бодох, санаатай тооцоолохоос өөр. Өнөөдөр бодол, сэтгэхүй нь бүгд тооцоотой, санаатай болчхож. Эргэцүүлэн бодох, философлог маягаар сэтгэх нь огт өөр үр дагаврыг бий болгох чадвартай. Тиймээс дунд сургуульд философийн хичээл гэж заавал байх ёстой. Бодлоос л хувьсгал эхэлдэг. Философи бол өөрчлөлт, шинэчлэлийн эх юм.

Эх сурвалж: Nyamka Kopite

САНАЛ БОЛГОХ