“I will always love you" дууны түүх
Бие хамгаалагч киноны алдарт баллад болох “I will always love you" дууг Уитни Хьюстоныг дөнгөж 11 настай байхад анх зохиогдож байжээ.
Кантри дуучин Долли Партон уг дууг анх зохиож гитар дээр дуулж байлаа. Долли Партон энэ дуундаа маш их дуртай байсан бөгөөд гурван удаа дахин бичүүлэх бүртээ шинэ нот нэмж өмнөхөөсөө шинэчилж бичүүлж байв. Дууны үгний хувьд хайртай хүнээсээ салж хагацсаны дараа ч зүрх сэтгэлийнхээ гүнд чанадын чанадад хайрлаж явах болно гэсэн утга бүхий дуу байв. Доллигийн ганц дуртай уг дууг нь олон дуучид өөрөөр шинэчлэн дуулахыг хүсэн дууны зохиолчийн эрхийг худалдан авах хүсэлтээ хэлж байсан ч Долли Партон өөрийг нь дуучин болгоход хүргэсэн уг дуугаа бусдад өгөхийг хүсэхгүй байв.
Түүний дууны эрхийг худалдан авах гэж санал гаргаж байсан хүмүүсийн дунд рокн роллын хаан Элвис Пресли, Фрэнк Синатра нар хүртэл багтаж байсан нь уг дууны үг сэтгэлээ шингээн бичсэн хүний үгс байсантай нь холбоотой байв.
Гэсэн хэдий ч хориод жилийн дараа кантри дуучин Долли Партон нь залуу жүжигчин Кевин Костнерийн гуйлтаас татгалзаж чадалгүй ашиглахыг зөвшөөрсөн байна. Костнер өөрөө Уитни Хьюстоны хувийн бие хамгаалагчийн дүрд тоглохоор болсон уг кинондоо "Би чамайг үргэлж хайрлана" дууг нь дуучин Хьюстоноор дуулуулна гэдгээ хэлж гуйснаар уг дуу нь цэл залуу жүжигчин Костнерыг дэлхийн од жүжигчин болгож Хъюстонг гайхамшигтай хоолойтой дуучин болохыг нь баталж өгснөөр уг кино нь ч бас өөрөө тухайн жилдээ ихээхэн амжилтыг үзүүлж кинонд зориулсан дуу нь хөгжмийн түүхэнд хайр дурлалын сэдэвт дууны "Мөнхийн дуулал" болон үлдсэн түүхтэй.
Энди Дюфрэйн ийн орчуулгаар Монгол хэлнээ хөрвүүлэн дахин нийтлэв.
2024 он
Эх сурвалж: Энди Дюфрэйн
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй