Дэвид ба Голиат хоёрын үлгэр

UB Info

Энэ үлгэрийг сонсож өсөөгүй шар арьстан гэж байхгүй. Бид ч гэсэн мэдэж байх хэрэгтэй.

Дэвид бол еврей хоньчин хүү юм. Нэгэн удаа харь улсууд израйлыг эзлэхээр арми босгон довтлон ирнэ. Энэ үед хоёр талаас нэг нэг баатар тулалдуулж тулааныг цус багатай дуусгахаар хоёр тал тохиролцов.

Харь талаас Голиат хэмээх аварга том биетэй, хэзээ ч ялагдаж үзээгүй баатар гарч ирэв. Еврей нар үхтлээ айж, түүнтэй тулалдах нэг ч зоригтон гарч ирсэнгүй. Өвч хуягласан түүний биед халдах боломжгүй мэт харагдаж байв.

Ингээд хэн ч гарч ирдэггүй, яаая даа гээд байж байтал хоньчин хүү Дэвид би тулалдая хэмээн гарч иржээ. Тэр хоёр тулалдах болоход Дэвид еврей хоньчдийн нохой чоно үргээхдээ хэрэглэдэг чулуун дүүгүүрийг эргүүл эргүүлж байгаад холоос шидтэл Голиат баатарын яг духан дундуур нь онож, Голиат үхэдхийн унадаг. Энэ бол шаруудын Стратегийн тухай сурдаг гол үлгэр юм. Би өмнө олон удаа бичсэн ухаан ухаан, чадвар чадвар, мэдлэг мэдлэгийн дээд бол Стратегийн ухаан юм шүү гэж.

Шарууд энэ үлгэрээр дамжуулж стратегийг заадаг.

1. Дэвид бол старт-ап шиг, жижиг хүчгүй гэдэг нь чи ялж чадахгүй гэсэн үг биш.

2. Хүн бүрийн ашигладаг ердийн дүүгүүр үхлийн зэвсэг болж байна, өөрт байгаа нөөц бололцоогоо тултал ашигла.

3. Голиат хэдий аюумшигтай мэт боловч тэр хуяг хэрэгслээ дандаа мэсний эсрэг тооцоолж бэлджээ. Чулуу ирнэ гэж огт тооцсонгүй.

Монголчууд бол стратегийн ухааны мастерууд байсан. Тэмүүжингийн монгол яг одоогийн монгол шиг бяд муутай, мэдлэг бага, боловсрол (нөгөө бидний адуурч нэрлэдэг диплом) байхгүй, хүн цөөтэй, ядуу байв. Гэхдээ тэрээр тухайн үеийн дэлхийн хамгийн хүчирхэг улсуудыг Дэвид шиг нам цохиж байв.

Стратегич хүнийг үр дүнгээр нь нотолдог. Гол нь тэр нь өөр өөр нөхцөлд, өөр өөр цаг хугацаанд дахин дахин харагдах ёстой. Чингис хаан тэгж чадсан. Стив Жобс тэгэж чадсан. Элон Маск одоо харуулж байна. Уоррен Баффет бас хийлээ.

Эх сурвалж: Өлзийбаярын ГАНЗОРИГ

САНАЛ БОЛГОХ