Орой унтах муу

UB Info

22:00 цагаас өмнө унтдаг хүүхдүүд өндөр болдог – Өнчин тархины өмнөд хэсгээс нийлэгждэг өсөлтийн дааврын (соматотропин) ялгаралтанд хоногийн био хэмнэл чухал нөлөөтэй.

Шөнийн 21:00 цагаас 22:00 цагийн үеэс эхэлж нойрыг зохицуулдаг мелатонин даавар ялгардаг байна. Энэ үед унтсан хүүхдийн өсөлтийн дааврын ялгарал нэмэгдэж өсөлт хөгжилтөнд эерэгээр нөлөөлдөг. Иймд “хэн унтахгүй байна тэр өсөхгүй” гэсэн зүйр үг хүртэл гарчээ. Хүүхдийн өсөлт хөгжилт соматотропин даавартай шууд холбоотой. Өсөлтийн даавар (соматотропин) нь урт чөмөгт (дунд чөмөг) ясны өсөлтийн бүсэд очиж үйлчилснээр хүүхдийг өндөр болгодог.

Эрт унтвал жингээ барина. Оройтож унтдаг хүмүүс өлсөөгүй байсан ч, юм идэх хандлагатай болчихдог. Ялангуяа шөнийн цагаар идсэн хоол хүнсийг ходоод боловсруулдаггүй учраас шууд өөх болдог. Дээрээс нь, хэрэв шөнө юм идчих юм бол, өдрийн хамгийн чухал унд болох өглөөний цайг алгасчихдаг. Өглөөний цай уухгүй гардаг хүмүүс илүү сульдаа, ядрамтгай, эрч хүч муутай байдаг ба оройн цагаар хэтрүүлж идэх зуршилтай болдог. Эрт унтвал нойр сайтай болно Оройтож унтсаар байвал нойргүйдэлд хүрч болзошгүй. Чи өөрийгөө өдөр унтсанаар нойроо нөхөж авдаг гэж бодож байгаа.

Гэхдээ оройны 22-00 цагийн хооронд хүний арьс нөхөн төлжиж, шинэчлэгддэг ба 00-04 цагийн хооронд унтаад байвал биенээс стрессээс хамгаалах, дархлаа сэргээх гормон ялгардаг юм. Түүнийгээ авч чадахгүй. Өдөр унтах нь нойрны жирийн дэглэмтэй хүмүүст л ашиг тустай. Эрт унтсанаар өглөөд үр бүтээлтэй ажиллаж чадна Ихэнх чухал уулзалт, хурал үргэлж өглөө эрт товлогддог. Учир нь өглөө хүний толгой хамгийн сэргэг байдаг учраас ажлын бүтээмж өндөр байна гэж тооцоолдог аж.

Эх сурвалж: Tserensambuu Sharav

САНАЛ БОЛГОХ