Бид хэзээ нэг өдөр тийм болох байгаа бурхан минь

UB Info

Сая Сөүлээс хойшоо Сокчу гэдэг хотод очлоо.

Далайн эргийн цэвэр цэмцгэр их сайхан хот юм. Өглөө 11 цагийн үед гудамжинд гартал баахан шүүр, багаж барьсан хөгшчүүд цайлаад сууж байх юм. Түкт нь ийм настай хүмүүс ажилладаг юм байх даа гэж бодоод ахаас асуув.

Солонгос хөгшчүүд хамтрал гэх юм уу сайн дурын бүлгэм байгуулчихдаг юм. Тэгээд өглөө эрт цуглаад гудамж талбай цэвэрлэх гэх мэт ажлуудад оролцдог. Ажлаа дууссаны дараа бөөнөөрөө хооллох, тоглож наадах, ганц нэг сөөжүү эргүүлэх гэх мэтээр цагийг их зугаатай өнгөрүүлдэг. Улс орондоо хэрэгтэй сайн дурын ажил хийж буйгаараа бахархдаг. Өнөөгийн үсрэнгүй хөгжсөн Солонгос орныг мөрөн дээрээ босгосон хүмүүс гэдэг сайхан юм.

Бидний хувьд тэтгэвэрт гараад гэртээ суух нь яс юман дээр үхлээ хүлээж буй л хэлбэр. Цөөнгүй нь халуун сав, ул боов, гарын бэлэгт хууртах мөртлөө зурагтын өмнө улсаа гоочлоод суух нь элбэг. Бидэнд буй нийтлэг төрх юм даа.

Их том ялгаа шүү. Ер нь хүн тэтгэвэрт гарна гэдэг хөдөлмөрийн чадвараа алдаж буй хэлбэр бус цаашид дуртай юмаа хийгээд дараагийн амьдралаа эхлүүл гэж буй агуулга юм билээ. Тусгай мэргэжлийн манай үеийнхэн тэтгэвэрт гараад эхэлсэн. Амаргүй мэдрэмж гэнэ лээ.

Амьдралын баталгаа, тэтгэмж, улсын хөгжил, хүний хөгжил гээд их олон хүчин зүйлээс хамаатай л даа. Бид хэзээ нэг өдөр тийм болох байгаа бурхан минь.

Эх сурвалж: Шагж Гэлэн

САНАЛ БОЛГОХ