Гадаадад ганц гаагаатайгаа
Хоёр гурван онгоц сэлгэж унаал дэлхий ертөнцийн хүүхнүүдийг дээрээс нь хараал явлаашдээ. 10,000м-н өдөрт та нар бол үнэндээ сураггүй. Харагдахчгүйм байна.
Тэхдээ далай дээгүүр нисэхээр Малайзын онгоцны араас орчих вий гэж их л айсанаа нуугаад юу гэхэв. Онгоцноос уйдхаараа хурдан галт тэрэг, метро энэ тэрд суугаал явлаа. Манай богооны жолооч нар хоонсоо ширүүн аваад байдаг юм болуу гэсэн чинь бүх л галт тэрэг хоонсоо ширүүн авдагийг ойлголоо. Хотоос онгоцондоо эрт очиж сууна гээл бараг 4 цагийн өмнө гэрээсээ гарав. Хоёр найз гаргаж өгөх юм яриал паабруу дагуулаад орчихов. Улсын цол горьдох бөх шиг үүргэвч чирчихсэн баагий баарлуу бол зөнгөөрөө орж байгаа юм чинь. Манай хоёр Шагж чи нээх чацага царайлж эрт очоод юу гэхэв. Болоогүй байна гээл пиав уулгаад байлаа. Цамхаг хэмээх найз “чи одоо гадаад явж байж юун миа Замуурайгийнх шиг цүнхтэй явдын бэ амьтан муу хэлнэ гээл сүр сүр юм яриал машаанаасаа нээх гонжролдсон урт цүнх авч ирж өгөв. Пээ тэр цүнхний уртыг ээ мань гулуузааараа ороод гэвтчихмээр. Матар, Цамхаг хоёртой пиав ууж байтал надад сэм сэтгэл алдарч явдаг У бүсгүй ирэв. У бүсгүй санаа алдаал хайрын сүү нь тагнаад амтагдаал этр. Тэр хооронд намайг батирдаг нэг дүү ирж “Жорлонгийн ном” авав. Пиав уугаал улс орон, дэлхий ертөнцийн байдлыг ярьж байтал онгоц нисэхэд цаг гаруй хугацаа үлдэв. Намайг гаргаж өгөх хоёр пиавчин гар чинь машаан барих чадваргүй болоод өөр машаан дуудав. Суугаал давхилаа. Зам түгжрээл бааранд уусан пиав давсаг зад буудчих гээл онгоц нисэх гээл юу боловоо. Арай гэж 30 минутын өмнө амжиж очив. Гаалийн хаалганы араам шиг юмаар ортол намайг номхон зогс сум байна гээл шуугиал явчихсан. Пээ цүнхэн дотроос АК-ны сум гараад ирлээ шүү. Шалганы ажилчид бүчээд л, цагдаа нар ирээл сүртэй сүртэй. Би чинь араатанд ээрэгдсэн хөөрхий гөрөөс лугаа амьтан яах учраа олохгүй нүд нь эргэлдээстэй. Хэдийгээр жартгар ч гэсэн айхаараа миний нүд эргэлддийн байна. Тээшийг нь шалгах болоод л явчихлаа. Ахиад сум байна ш дээ. Бүр том сум байна гээл шуугилаа. Тэнгэр газар дайвалзаал явчихсан.
Долоовор хурууны чинээ дорвийнкний сум гараад ирлээ шүү. Хамаг хүний анхаарал сум авч гарах гэсэн хэрэгт унасан над дээр шаваастай. Тэгж байтал нэг дүрэмт хувцастай залуу сайн байна уу гэлээ. Энгийн үед бол сайн сайн уу гээл хаячихдаг Шагж чинь “Сайн сайн байна уу, танайхан сайн уу гээл” үргэлжүүлж мэндлээл явж өгсөн. Өнөөх залуу таньж байна уу л гэж байна. “Яс юман дээрээ танихгүй байж Гүү танилгүй яах вэ, ажил төрөл сайн уу” гээл муухай доль шиасааан би. За яагаад зэвсэг хилээр гаргах гээд будилаан үүсгээд байнаа л гэжийнэ. Гүй харин би ч учраа олохгүй байна л гэлээ. “Энэ залуу манай хүргэн , ан ав сонирхдог юм байгаан. Сумаа цүнхэндээ хийгээд мартсан байх гээл зөөлрүүлж байна. Бурхны биш хадмын аврал. Тэгээл баахан тайлбар бичүүлээл арга хэмжээ аваал онгоцруу явуулсандаа.
Өнгөрсөн өвлөөс хойш хэрэглээгүй цүнх куртик хоёрын кармаанд сум байсныг би яаж мэдэхэв. Хэрэв цүнхнээс сум илрэлгүй бээжинд буусан бол хөөрхий Шагж Гятадын шоронгийн хоол идэж үзэхгүй юу. Манлай баатар шиг босоогоороо үхнэ энэ тэр гэж дөвчигнөхгүй юу айн. Сум илэрсэн хэрэг явдлын шоокноосоо гарч чадахгүй нэвт хөлөрсөн амьтан чинь онгоцны хоол ч идэж зүрхлэлгүй Бээжинд буулаа. Тэнд намайг хүлээж байсан 4 ширхэг журмын нөхөд тосч авав. Бээжингийн Капитал буудал том байгаа биз гэхээр нь юм үзсэн царайлаал “Хонгконгийнхоос бага юм байна, Нарийтаагаас аль зэрэг юм бэ” гээл нээх олон газар явсан хүн болоол бүлтрийшдээ. Буудалдаа очив. Ганц нэг пиав эргүүлж байгаад нак шиацан. Маргааш өглөө нь ахиж нисэв. Онгоцны буудал дээр хоол эргүүлж байгаад бас л хоцрох шахав. Манай хэд Шагжаа бууны сум гарвал мань хэд амиа бодийшүү гэцэн. Би дотроо бэсдаа нэг сум үлдцэн байж гай болохвий өчигдөр сайн үздэг байж гэж бодоол савтай будаагаа савхдаал гүйж байлаа. Шалганаар нь ортол ахиал шажигнаал явчихсан. Ээ хорвоо чи гээл сүр юм бодтол ашгүй поовер банк дугарч. Бээжингээс 5 цаг гаруй нисээл зорьсон газар болох Гүйжоуд ирэвээ.
Онгоцны буудлаас хүмүүс тосч авав. Баахан хөөрхөн охидууд дуу дуулаал бүжиг хийгээл сүр угтаж байгаа юм чинь. Мань ч Мао дарга шиг гараараа даллаал этр. Шалган энэ тэр гэж дошоо орсончгүй шууд машаанд суугаал урдаа цагдаагаар гүүпэрлүүлээл явчихсан. Яг тэр агшинд би чинь цээжээ сул тавиал задгайрах маягтай болоол явчихсан. Бид тавыг 39 давхар буудалд нэг нэгээр нь оруулчихсан. Тансагаа тансаг. Өрөөнд жимс, чихэр, ус ундаа гээд багахан дэлүүр аваачаад тавьчхаж. Бүх юм цагаан. Би л ганцаараа бор. Гаагаагаа сольж өмсөх санаатай хайтал байдаггүй ээ. Угаасаа би чинь гуравхан гаагаатай хүн ш дээ та нар мэдэх байх. Гучин гурван гаагаатай манай эхнэр надад илүү гаагаа хийгээгүй ажээ. Ви Чатаар хэрэлдэх гэснээ яаж тив алгасч эхнэртэйгээ муудахуу гээд Монгол эр хүний тэвчээрийг гайхуулж биеэ барьлаа. Сумны хэргээс болоод цутгасан хар хөлс, замын хар хөлс чинь гаагаан дээр очиж тогтсон тул угаахаас өөр арга байсангүй. Гаагаагаа гурав савандаж дөрөв үнэрлэж угаачхаад гэвтэж байтал хаалга дугарлаа. Шоортоо өмсөөд очтол орчуулагч замын алжаалаа тайлж массаж хийлгэ гэлээ. Төд удалгүй манай эхнэрийг гүйцэхээргүй царайтай, намханыг нь гүйцэхээргүй намхантай бүсгүй жороолоол ороод ирлээ. Шоортоо тайл гээл Гятадаар хэлээд байгаа бололтой. Болохымуу дотуураа юучгүйшдээ гээл Монголоор хэллээ. Хамаагүй ээ гээл Гятадаар хэлэх шиг болохоор нь тайлаал хаясан. Нөгөө бүсгүй “ооё гээл сонин дугараал буруу харчихав”. Тэгсэнээ гараараа дохиол гаагаагаа өмс л гээд байгаа бололтой. Би ч харваж очоол цонхон дээр тохсон нойтон гаагаагаа өмсөөл дээшээ хараад хэвтлээ. Бүсгүй эргэж хараад толгой дохьсоноо миний гаагааг барингуутаа урдных шигээ ооё гээл сонин дугараад гацчихав. Би “шээгээгүй ээ, угаачихсан байхгүй юу” гээл дохио зангаагаар хормойг нь мушгиал тайлбарлатал бүсгүй гараад гүйчихлээ. За баларсан. Эхлээд хамаг юмаа шувталсан. Дараа нь хормой хоттой нь ноцолдсон.
Манайхаар бол ажлын байран дахь бэлгийн дарамт болж таарлаа. Бөөн хүн дагуулж орж ирээл баривчлаал гарвал яанаа ухааны юм бодоол үхдэл лугаа гэвтэж байлаа. Тэгтэл хөөрхий бүсгүй багахан гэрийн бүрээс шиг цагаан гаагаа бариал ороод ирлээ. Пээ тэр цагааныг нь ээ. Хар биен дээрээ өмсчихсөн чинь зохиод ч байх шиг. Том гэж жихтэйхэн. Дахиад над шиг хүн давхарлаад ороход багтахаар шахуу. Шагж хүү хаач явсан гаагаа бариад ирэх бүсгүйтэй хүн шүү гэж бодцон массажаа хийлгүүлж байлаа. Болсон явдлыг нөхөддөө ярьтал өмд тайлуулж үзээл савж унаал. Наад гаагаагаа үлдээж явахгүй бол эхнэр чинь хардийшүү гээл. Хөөрхий тэр цагаан гаагаа авч ирсэн бүсгүйгээ яасан их санаж байнаа этр. Маргааш нь хуралд суув. Чихэвчээр тав зургаан хэл дээр л тайлбарлаад байгаа бололтой. Мань ч сумо үздэг гэсэн дээ Япон дээр нь тавиастай. Ганц нэр ёори кири, цупаари, увата нагэ гэх мэт үгнүүдээ хайж сонсох санаатай. Манай хэд мэдэх хэл байхгүй ээ зайлуул цөхөрсөн царайтай сувгаа солиостой харагдана. Би ч дотроо эндуус хэл сурахад яадаг байнаа гээл бодчихсон. Яс юман дээрээ хамгийн хэлгүй нь биш дээ.
Тэхдээ Монгол хүний зангаар нөгөө хэдийнхээ хэл усгүйг гайхаастай. Гятадаар хүн юм хэлэхээр нээх ойлгодог хүн шиг чихээ өгөөл толгой дохиол яваад байсан. Толгой сайн дохих чинь ямарч хэлний 50 хувийг мэдэж байна л гэсэн үг. Хэлгүй хүмүүст захихад толгой дохиод л яваад байгаарай. Цаадуул чинь чамайг их найрсаг хүн байна л гэж бодно. Бас үг дуу цөөтэй даруухан хүн байна ч гэж бодно. Иймэрхүүдүү л аялалаа. Бизнес аялал байсан юм. Буцахдаа зэрэглэл уруудсаан. Буудлын одын тоо цөөрөөд сүүлдээ од нь дуусаад. Уусан архи гомбоороол, уулзсан хүүхэн давжаараал ккк. Тээврийн хэрэгсэл газраар голцуу яваад л. Монголруу арайл явган орж ирсэнгүй. Нүдний булай. Хагас тэрбум хүүхэнтэй газраас ганцхан цагаан гаагаатай сайн явж ирсэн.
Тээр жил
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй