Дэлхийн хамгийн анхны Либертари үзэлтэй ерөнхийлөгч
Либертари үзлийг амьдралд хэрэгжих боломжгүй гэх мэтээр зарим новшнууд ярьдаг. Гэвч энэ худлаа гэдгийг Аргентин Улсын ерөнхийлөгч Хавьер Милэй нотлон харуулж байна.
Тэрээр дэлхийн хамгийн анхны Либертари үзэлтэй ерөнхийлөгч гэдгээрээ түүхэнд үлдэнэ. Хавьер Милэй ерөнхийлөгч болсноосоо хойш тартагтаа тулан дампуурч, улс нийтээрээ ядуурсан энэ улсыг хөл дээр нь буцаан босгож байна. Аргентинийг өнгөрсөн түүхэнд дандаа зүүнтнүүд буюу социал демократууд удирдсаар ирсэн, тэгээд үр дүнд нь баян хүчирхэг байсан энэ улс шал арчин, арчаагаа алдан доошоо унасан байдаг.
Баруун жигүүрийн Либертари үзэл нь эдийн засгийн салбарт баримталдаг гол онол бол Австрийн эдийн засгийн сургуулийн онол юм. Ерөнхийлөгч Хавьер Милэй ч мөн адил Австрийн эдийн засгийн сургуулийн онолыг баримтлагч. Одоо тэрээр ерөнхийлөгч болсон тул Австрийн эдийн засгийн сургуулийн онолын дагуу улсынхаа эдийн засгийг өөд нь татаж байна. Түүнийг ерөнхийлөгч болох үед Аргентиний инфляц 200 хувь байсан бол одоо 2 билүү 3 хувь болсон. Хүмүүний өнгөрсөн зуун жилийн түүхэнд соцдекүүд улсын эдийн засгийг хэрхэн амжилттай самарч, яаж бүтэлгүйтдэг болохоо ёстой нэг утгаар нь харуулсан жишээ дэлхий өнцөг булан бүрт мянга түмээрээ байгаа. Харин чөлөөт эдийн засаг, капитализм гээч нь биднийг хэрхэн хөгжил дэвшилд авчирдаг болохыг бид бэлхнээ харж байгаа.
Либертари хөдөлгөөн бол ерөөсөө л чөлөөт эдийн засгийн төлөөх тэмцэл. Төрийн зохицуулалтыг эдийн засгаас холдуулах, эдийн засаг дахь төрийн оролцоог байж болох хамгийн бага түвшинд аваачихын төлөө Либетариуд бид тэмцдэг.
Монголд баруун жигүүрийн улс төрийн үзэл баримтлалтай нам огтоос байхгүй. Тэр дундаа эдийн засгийн салбарт хэрэгжүүлэх бодлогодоо Австрийн эдийн засгийн сургуулийн онолыг баримталдаг нь бүр ч байхгүй. Монголд эрх барьсан бүх намууд дандаа чөлөөт зах зээлийн эсрэг бодлого явуулсаар ирсэн. Үр дүнд нь Монгол улс хөгжөөгүй. Хагас дутуу зэрэмдэг капитализм нь амьтай голтой ажиллаж, улсыг чирсээр байна. Гэхдээ бид хэзээ нэгэн цагт Аргентиний Хавьер Милэй шиг ялна гэдэгтээ эргэлздэггүй. Бид энэ улсаа зүүний тэнэгүүдийн савраас аврахдаа л аварна. Өнөөдөр зүүнтнүүд улсаар маань дүүрэн язганаж байна, тэд энэ улсыг сүйрэл мөхөл рүү алгуурхан чирж байгаа.
Гэхдээ найдвар хамгийн сүүлд үхдэг гэдэг үг байдаг байхаа.
Эх сурвалж: Баабар ИНГЭЖ Өгүүлэв
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй