4 кг уран цөмийн шумбагч онгоцыг 30 жил ажиллуулж чадна
Цөмийн шумбагч онгоцыг 30 жил цэнэглэхгүйгээр эрчим хүчээр хангахад ердөө 4 кг уран шаардлагатай. Цөмийн шумбагч онгоцонд ашигладаг реакторууд нь 90% ба түүнээс дээш хувийн цэвэр уран-235 агуулсан өндөр баяжуулсан уран (HEU) дээр суурилан ажилладаг.
Энэхүү баяжуулсан уран нь бага хэмжээтэй байсан ч их хэмжээний эрчим хүч гаргаж чаддаг. Цөмийн задралын урвал нь асар их хэмжээний энерги үүсгэдэг тул 4-5 кг баяжуулсан уран нь цөмийн шумбагч онгоцыг хэдэн арван жил эрчим хүчээр хангах боломжтой байдаг.
Нэг кг уран-235-ын задралаас үүсэх энерги нь ойролцоогоор 24,000,000 киловатт-цагтай (24 ГВт) тэнцэнэ. 1 киловатт-цаг энерги гэдэг нь индүү эсвэл плеткаг 1 цаг тасралтгүй ажлуулж чадах цахилгаан энерги гэж төсөөлбөл маш их эрчим хүчний нөөц цөмийн урвалаас үүсэх боломжтой юм.
Эх сурвалж: Expert Review
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй