Рентген зураг
Эмнэлэгт цээжний рентген зураг авахуулж байсан хүмүүс рентген туяа гэдэг үгийг олонтаа сонсож байсан бизээ.
Вильгельм Рентген 1895 оны 12-р сарын 22 буюу одоогоос 129 жилийн өмнө хамгийн анхны рентген зургийг авсан нь шинжлэх ухааны нэгэн чухал салбар бий болох эхлэл болсон юм. Зураг дээрх дүрс бол түүний эхнэр Бертагийн гар бөгөөд хуримын бөгж нь тод харагдаж байна.
Шинжлэх ухаан ба гэрэл зургийн түүхэнд тун алдартай энэ зураг тухайн цаг үедээ бол жинхэнэ сенсаац тарьсан гэдэг. Рентген энэ нууцлаг цацраг туяаг X-туяа (үл мэдэгдэх гэсэн утгаар) гэж нэрлэсэн байдаг. Хожим түүний нээлт физик, хими, анагаах ухааны салбарт маш чухал үүрэг гүйцэтгэх болсон.
Рентген энэ нээлтээрээ 1901 онд физикийн салбарт анхны Нобелийн шагналыг хүртсэн билээ.
Эх сурвалж: Expert Review
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй