Амьдралын зөвлөгөө
Домог болсон валю инвестор Чарли Мунгерийн зөвлөгөө.
-Олсноосоо бага үр.
-Зөрүүгээр нь хөрөнгө оруулж хувьцаа ав.
-Хортой хүмүүс, хортой ажлаас (сошиал медиа?) зайгаа барь.
-Өдөр бүр суралц. Хөгж.
-Өнөөдрийн уушги биш маргаашийн өөхний төлөө тэвч.
-Эд нарыг л хийчих юм бол амжилтад хүрнэ.
-Харин эд нарыг хийхгүй ээ гэвэл чамд маш их АЗ хэрэгтэй болно.
-Чамд уг нь аз шаардлагагүй. Тоглоомд орохдоо аз тохиохгүй байсан ч хожно гэдэгтээ итгэлтэй байх нь дээр гэжээ…
Чарли Мунгер нь Уоррен Баффетийн хамтрагчаар 60 гаруй жил ажилласан. Ноднин 98 настайдаа өөд болсон. Амьдралын дээрх зөвлөгөөг насан туршдаа л давтаж өгсөн байдаг юм.
Энэ нь миний баримталдаг зарчимтай мөн таардаг. Азанд би итгэдэггүй. Надад тохиож байгаагүй. Ийм учраас Мандал Санхүүгийн Нэгдэлд тууштай хаттай хөдөлмөр л байх ёстой гэж би үздэг.
Хуримтлалын хүч бол мэдээж ойлгомжтой. Санхүүгийн гайхамшиг.
Тасралтгүй сурна гэдэг бол миний зарчим. Би 22 нас хүртлээ хичээл, ном гэж юм мэддэггүй дургүй байсан. 22 наснаасаа л сурч эхэлсэн. Одоо харин байнга өөрийгөө шүүмжилж, яаж сайжрах вэ? яаж хөгжих вэ? гэдэг дадалтай болсон. Хүн бүр над шиг болж болно гэсэн үг. Энэ бол сонголтын л асуудал.
Нээрэн нэг юм хэлэхэд.
Сурна гэдэг нь
- өөрийгөө сорих хүсэл,
- өөрийгөө тасралтгүй шүүмжлэх дадал,
- өөрийнхөө тэнэгийг байнга гайхахын хажуугаар сайжрах боломж байгааг олж харж өөртөө итгэлтэй байх
- бусад хүмүүсийн өмнө хүлээж байгаа хариуцлагаа ухамсарлах дээр суурилдаг юм шүү.
- суралцана гэдэг нь 8 настай хүүхдээс авхуулаад амьтадын баримтат кино үзэж амьтадаас хүртэл суралцахыг хэлдэг ээ.
Тэрнээс биш магистр, докторын диплом авах гэж сурдаггүй юмаа. Зарим хүмүүс дипломын төлөө сураад, тэрэндээ туйлдаж ядраад. Диплом авмагцаа огт суралцахаа болиод эсвэл “би хамгийн өндөр дипломтой тул хамгийн ухаантай нь” гэх хуурамч төсөөлөлд автах тохиолдол манайд их элбэг байх юмаа.
Тэнэг хүн л өөрийгөө дипломоор хуурах байхдаа. Тэнэг хүн гэж өөрийгөө ухаантай гэж итгэдэг хүнийг хэлнэ.
Эх сурвалж: Өлзийбаярын ГАНЗОРИГ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй