ОХУ хэт утаатай машин зорчихыг хориглосон бүс үүсгэнэ
ОХУ-д хорт утааны ялгарал ихтэй автомашин зорчихыг хориглосон тусгай бүс бий болохоор төлөвлөж байна. Улмаар хяналтын камер ашиглан “хэт бохир” машинаар зорчигсдыг торгох болсон талаар тус улсын Тээврийн яамны Хотын тээврийн хэрэг эрхэлсэн хэлтсийн орлогч дарга Владимир Луговенко мэдэгдлээ.
ОХУ-ын Засгийн газар тус улсад “Тээврийн хэрэгслийн экологийн хязгаарлалттай ангилалд хамаарах тусгай бүс” бий болгохоор төлөвлөж байгаа юм. Замын тусгай тэмдэг, тэмдэглэгээ тавьж анхааруулах ийм бүсэд зорчих тээврийн хэрэгсэл заагдсан үзүүлэлтэд үл нийцэх аваас торгууль оноох юм. Хязгаарлалт ОХУ- ын Батлан хамгаалах, Дотоод хэргийн, Онцгой байдлын зэрэг яамд, төрийн байгууллагын автомашинд хамаарахгүй. Энэ намраас эхлэн шат дараатай хэрэгжиж эхлэх шинэ журамд жолооч нарыг дасгах үүднээс тусгай бүсүүдэд суурилуулах тэмдэг, тэмдэглэгээг ОХУ-ын хотуудын холбогдох албад боловсруулж байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй