Машины дугуйнд ус хэрэгтэй

Авто зах зээл

Mercedes-Benz компани автомашины дугуйн халуун, хүйтнийг ус ашиглан тохируулах хувьсгалч технологийн патент авахаар өргөдөл гаргалаа. Уг технологийн санаа нь машины дугуй байрладаг арк хэсэгт гурван ширхэг шүрших форсунк байрлуулах юм. Ус хадгалах сав нь автомашин эзэмшигчийн оролцоогүйгээр бороо, цасны юм уу авто угаалгын үеийн ус хуримтлуулж явна. Автомашины дугуйн ажлын температур өвөл хөлдүү эс бөгөөс зун хэт халсан нөхцөлд дугуй руу ус шүршинэ.

Өвлийн улиралд хөдөлгүүрээс ялгарах дулаанаар халсан усыг дугуй руу шүрших замаар гэсгээж болно хэмээн тус компани тооцоолжээ. Халуун усаар хөлдүү дугуйг шүрших нь хүйтэнд унасан хийн даралтыг ихэсгэх, тогтсон цас, мөсийг нь арилгах сайн талтай хэмээн үзэж байна.

Харин зуны улиралд автомашины цахим систем гадна агаарын халууныг дугуйн халуунтай харьцуулан, шаардлагатай үед хүйтэн ус шүрших юм. Энэ нь барагшин замаар удаан давхих үед дугуйн хэт халалтыг багасгаж, “буудах”-аас сэргийлэх сайн талтай.

Ус цуглуулж шүрших цахим систем нь гадна орчны цаг уурын нөхцөлд тохирч ажиллана. Жишээ нь бороо орж байгаа үед дугуй руу ус шүрших систем автоматаар унтрах юм.

САНАЛ БОЛГОХ