Хоолны хордлого гарсаар байна

Эрүүл мэнд

Үндэсний их баяр наадам болох гэж буй тул хоолны хордлогоос сэрэмжлэхийг ХӨСҮТ-өөс зөвлөв. Баяр ёслолын үеэр иргэд хоолны хордлого авах нь элбэг тохиолддог байна. Энэ сарын 2-нд гэхэд л төрсөн өдөр тэмдэглэсэн 50 орчим хүний 11 нь хоолонд хорджээ. Түүнчлэн мягмар гарагт 11 хүнд хоолны хордлогын шинж илэрсэн байна. Тэдний ес нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй аж. Халдвартын эмнэлгийнхэн болон Чингэлтэй дүүргийн МХГ-аас баг ажиллаж, дэгдэлтийн судалгаа, лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулан шинжилж байна.

Хэрэв хамаатан садан болон найз нөхдийн чинь нэгэнд бөөлжих, дотор тавгүйрэх, суулгах, бие сульдах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах хэрэгтэй.

САНАЛ БОЛГОХ