Монголын Бизнесийн Зөвлөл Засгийн газарт саналаа хүргүүллээ

Мэдээ

Монголын Бизнесийн Зөвлөл шинээр бүрэлдэх Засгийн газарт бизнесийн дуу хоолойг хүргэх зорилгоор Монголын Бизнесийн Зөвлөл анхны чуулганаас гарсан саналуудаа эмхэтгэн саналаа хүргэсэн байна. Хувийн хэвшлийнхний хувьд үндсэндээ гурван зүйл чухалд тооцогдож байгааг дурдвал "тогтвортой байдал", "нөөц ба чадавх", "бизнесийн орчинг сайжруулах" шаардлагатай байгааг онцолсон байна. Эдгээрээс эн тэргүүнд "тогтвортой байдал" чухал гэж үзлээ. Тухайлбал "Аливаа хөрөнгө оруулалтыг татах эн тэргүүний хөшүүрэг нь улс төр, эдийн засгийн тогтвортой байдал гэдэгт гадаад дотоодын хувийн хэвшлийнхэн дуу нэгтэй санал нэгдэнэ" гэж мэдэгджээ. Харин "нөөц ба чадавх"-ийн хувьд "бусад улс орнуудтай бараа, үйлчилгээ, шинэ санаагаар өрсөлдөхийн тулд хүний нөөц чадавхад эрчимтэй хөрөнгө оруулах шаардлагатай" болохыг анхааруулжээ. Түүнчлэн "бизнесийн орчинг" сайжруулах нь дотоод, гадаадын бизнес эрхлэгчдийн амжилтад хүрэх үндэс болдог гэсэн байна. Эдгээрт хүрэхийн тулд зээлжих зэрэглэл, өрсөлдөх чадварын индекс, бизнес эрхлэлтийн индекс зэрэг хэд хэдэн индекс дэх Монголын Улсын үзүүлэлтүүдийг сайжруулах хэрэгтэй гэж зөвлөжээ.


САНАЛ БОЛГОХ