Төрийн эргэлт хийхийг завдсан цэргийнхнийг Туркт тушаана
Монгол дахь Бүгд Найрамдах Турк улсын Элчин сайдын яамнаас тус улсад болсон төрийн эргэлт хийх оролдлогын талаар мэдээлэл өглөө. Энэ сарын 15-16-нд шилжих шөнө цэрэг, армийнхан төрийн эргэлт хийхийг оролдож, тус улсын нийслэл Анкара болон Станбул хотуудад эмх замбараагүй байдал үүсгэсэн. Энэ үеэр бослогод оролцсон 100 орчим цэрэг, хамгаалалтад гарч байсан цагдаагийн байгууллагын 42, ангийн 118 хүн амь насаа алдсаныг тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мурат Карагөз мэдээлэв.
Харин уг үйл явдалд тус улсад ажиллаж, сурч, амьдарч буй онгол Улсын иргэд өртөөгүй байна. Тэрбээр "Одоогоор энэхүү бослогод монгол иргэд өртсөн гэх мэдээлэл манай яаманд ирээгүй" гэв.
М.Карагөз мөн төрийн эргэлт хийхийг оролдож, бослого гаргасан ахлагч, офицер цолтой найман алба хаагч нисдэг тэргээр Грек рүү зугтсан. Тэд Грекээс улс төрийн орогнол хүсэж байна. Харин Грекийн удирдлагууд дээрх орогнол хүссэн этгээдүүдийг буцааж Туркт тушаана гэдгээ мэдэгдсэн хэмээв.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй