Үндсэн дүрмийг өөрчлөхийг эсэргүүцэв

Мэдээ

Ардчилсан намын залуучууд намаа шинэчлэх хөдөлгөөн өрнүүлж, намынхаа удирдлагуудад шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад намынхан Үндсэн дүрэмд хүндэтгэлтэй хандахыг хүссэн байна. Учир нь дүрэмгүй тоглох нь намын дотор эмх замбараагүй байдал бий болгож хагарал, талцал, хуваагдлаас өөр сайн үр дүн авчрахгүй хэмээн үзжээ. Мөн Ардчилсан намын дарга асан З.Энхболдыг санхүүгийн тайлангаа тайлагнахыг хүссэн байна.

Үүнээс гадна Ардчилсан намын Их хурлыг ойрын үед яаралтай хуралдуулахаар товлож, хурлыг зохион байгуулах Ажлын хэсэгт жирийн гишүүдийн төлөөллийг оролцуулахыг хүсчээ. Түүнчлэн Үндсэн дүрэм зөрчин сонгогдсон нь Хяналтын ерөнхий хороогоор тогтоогдсон ҮЗХ-ны гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг шаардаж байгаагаа тусгажээ.

Тэд Ардчилсан намыг шинэчлэх, Үндсэн дүрмийг өөрчлөхөд туйлын няхуур ул суурьтай хандах ёстой хэмээн үзэж байгаа аж. Учир нь Ардчилсан намын олон мянган гишүүний итгэлийг эвдэн өөрийн явцуу эрх ашиг сонирхлоор намын нэр хүндийг унагааж, шинэчлэл, өөрчлөлт нэрийн дор залуусыг өдөөн турхирч намын эв нэгдлийг хагалан бутаргах ёсгүй хэмээн үзэж байна.


САНАЛ БОЛГОХ