Түншлэлийн хэлэлцээр байгуулах талаар судална

ХАМТЫН АЖИЛЛАГАА

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өчигдөр өндөрлөж, тэрбээр нутаг буцсан. Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга М.Энхболд болон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар БНСУ-ын Ерөнхийлөгчид бараалхав.

Уулзалтын үеэр УИХ- ын дарга М.Энхболд “УИХ-ын сонгуулийн дүнд МА Н парламентад олонх болж, шинэ Засгийн газраа бүрдүүлэх гэж байна. БНСУ-тай харилцах манай бодлого, үйл ажиллагаанд сонгуулийн дүн нөлөөлөхгүй. Хоёр орны Иж бүрэн түншлэлийн харилцааг цаашид бэхжүүлэхэд Монголын төр, засаг тууштай ажиллах болно” гэв. Мөн хоёр улсын хооронд хэтдээ Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах асуудлыг судалж эхлэх, энэ чиглэлд хамтарсан судалгаа хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа УИХ-ын дарга онцлов.

Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзалтын үеэр Солонгос улстай харилцах гадаад хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа дуулгалаа


САНАЛ БОЛГОХ