Ухаалаг чихний бөглөө унтахад туслана

Технологийн цаг

Дуу чимээний бохирдол ихтэй өнөөгийн нөхцөлд шөнө тайван унтахад хэцүү. Тэр дундаа машин замын хажууд бол бүр ч төвөгтэй. Хэрэв та энэ зовлонг мэддэг бол анхаарлаа хандуулна уу, та байраа зарж, нүүх шаардлагагүйгээр тавтай амарч болохоор болжээ. “Hush” компанийн механик инженер Даниель Ли дэлхийн анхны ухаалаг чихний бөглөө бүтээсэн байна.

Эл чихний бөглөө дуу чимээг хязгаарлаад зогсохгүй дуу тоглуулж, сэрүүлэг ч болдог аж. “Hush” чихний бөглөө утасгүй, хөнгөн учир зүүхэд хялбар. Нэг удаа цэнэглээд найман цаг ашиглах боломжтой. Цэнэг дууссан бол хайрцганд нь хийгээд хялбархан цэнэглэж болно. Чихний бөглөөний хамт хэд хэдэн зөөлөвч дагалддаг учир өөрт таарсныг нь сонгоорой.

Энэхүү ухаалаг чихний бөглөөг гар утасны аппликэйшнтэй холбосноор шиврээ бороо, далайн давалгаа, түүдэг гал, салхи зэрэг тайвшруулах дуу сонсож, өглөө дэргэдэх хүнээ сэрээлгүй сэрүүлэг тавих болоìжтой. “Hush” чихэвч 150 ам.долларын үнэтэй ажээ.


САНАЛ БОЛГОХ