Гадаад худалдааны ашиг 693.8 сая ам.долларт хүрлээ
Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний хагас жилийн байдлаар 693.8 сая ам.долларын ашигтай гарсан гэж Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 160 гаруй сая ам.доллараар өссөн дүн. Гэхдээ гадаад худалдааны нийт бараа эргэлт сүүлийн гурван жил тогтмол буурч байна. Тодруулбал, оны эхний зургаан сард экспорт жилийн өмнөхөөс 7.4 хувь буурч, 2.2 орчим тэрбум ам.доллар болсон.
Харин гадаад худалдаа 120 сая ам.долларын алдагдалтай байх үед 2.6 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан импорт гурван жил дараалан буурлаа. Ингэснээр 2014 оны хэрэглээний 60 орчим хувьтай дүйх хэмжээнд хүрсэн байна. Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын урьдчилсан мэдээлэлд дурдсанаар экспорт, импортын гол зах зээл нь БНХАУ хэвээр байна. Мөн экспортын сагсны дийлэнх хувийг эрдэс бүтээгдэхүүн бүрдүүлсээр байгаа юм. Тайлант хугацаанд Монгол Улс нийт 6.9 сая тонн нүүрс экспортод гаргасан нь өмнөх жилийнхээс 39 хувиар өссөн дүн. Мөн зэсийн баяжмалын экспорт 23 хувиар нэмэгдэж, 817 мянган тонн болжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй