Жуулчдад зориулсан карт гаргана

Мэдээ

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Төрийн банк хамтран Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчлэх, эзэмшигчийн нэр бичигдээгүй, төгрөгөөр гүйлгээ хийх төлбөрийн “Travel card” гаргажээ. Энэхүү бүтээгдэхүүн нь төлбөрийн карт, картаар хөнгөлөлт үзүүлэх худалдаа үйлчилгээний байгууллагуудын болон жуулчдын хэрэгцээнд нийцсэн мэдээлэл бүхий гайдбүүкээс бүрдэнэ.

Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын банк, санхүүгийн байгууллагын картаар төлбөр тооцоо гүйцэтгэх сүлжээ хязгаарлагдмал, өндөр шимтгэл, хураамж төлөх, ханшийн зөрүүнээс алдагдал хүлээх зэрэг бэрхшээл жуулчдад тулгардаг аж. Иймээс “Travel card”-ийг зах зээлд нэвтрүүлэхээр болов.


САНАЛ БОЛГОХ