Туулын эрэг дагуу хулгайчид олширчээ

Мэдээ

Амралт зугаалгын улирал эхэлсэн энэ үед иргэд голын эрэг дагуу зугаалж байна. Гэтэл голын эрэг дээр амарч буй иргэдийн эд зүйлийг хулгайлах болсон байна. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд Туул голын эрэгт амарч байсан иргэдийн машинаас эд зүйлс, мөнгө хулгайлсан бүлэг этгээдийг баривчилжээ. Автомашины онгорхой хаалгаар хэсэг этгээд оржь бичиг баримт, цүнх, гар утас зэрэг эд зүйл хулгайлжээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна. Сүүлийн үед Туул голын орчимд эд зүйлсээ алдах хэрэг олон гарч байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Тиймээс ард иргэдийг амарч, зугаалах үедээ машинаа аюулгүй газар байрлуулж, эд зүйлдээ хянуур хандахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


САНАЛ БОЛГОХ