“Оюутолгой”- н алтны үйлдвэрлэл буурлаа

Мэдээ

 “Оюутолгой” компани хо ё рд у г а ар ули рлын үйлдвэрлэлийн тайлангаа мягмар гарагт танилцуулав. Тус компанийн баяжуулах үйлдвэрт боловсруулсан хүдрийн хэмжээ улирлын дүнгээр өдөрт дунджаар 105 мянга орчим тонн байсан нь өмнөх улирлын дүнтэй дүйцлээ. Тооцоолж байсанчлан, баяжмал дахь зэсийн үйлдвэрлэл өмнөх улирлаас 10.3 хувиар буурсан нь ил уурхайн хоёрдугаар үе шатны олборлолтын хэмжээ, хүдэр дэх зэсийн агуулга буурч, олборлолтын металл авалт доогуур байсантай холбоотой аж. Баяжмал дахь алтны үйлдвэрлэл өмнөх улирлаас 52 хувь буурсан нь дээрх байдлаас мөн шалтгаалсан байна.

Хоёрдугаар улиралд борлуулсан баяжмалын хэмжээ өмнөх улирлаас 6.7 хувиар өссөн дүнтэй гарчээ. “Оюутолгой” компанийн зүгээс 175-195 мянган тонн баяжмал дахь зэс, 255-285 мянган унци баяжмал дахь алт энэ онд үйлдвэрлэх төлөвөө хэвээр хадгалсан байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэй “Бид үйлдвэрлэлийн з ард лаа бу у ру ула ха д анхааран ажилласан хэвээр байгаа бөгөөд уурхайн үйл ажиллагааны бүтээмжийг улам бүр дээшлүүллээ. Ил уурхайн олборлолт алтны агуулга багатай бүсэд шилжиж буй” хэмээн тэмдэглэв.


САНАЛ БОЛГОХ