ГАЗРЫН ТОСНЫ ХАНШ ӨСЛӨӨ

Түүхий эд

“Brent” 0.6, WTI-ийн ханш 0.4 хувиар пүрэв гарагт тус тус өслөө. Ингэснээр дэлхийн газрын тосны жишиг “Brent”- ийн ханш чангарч, баррель нь 46 ам.долларт хүрэв. Мөн West Texas төрлийн газрын тосны ханш 45.86 ам.долларт хүрсэн байна.

АНУ-ын агуулахууд дахь түүхий газрын тосны нөөц буурсан талаар тус улсын албаныхан мэдээлсэн. Энэ мэдээлэл газрын тосны ханшид хүчтэй нөлөөлөв. Үүнээс гадна алтны спот ханш 0.1 хувиар өсөж, унци нь 1314.08 ам.долларт хэлбэлзэж байна.

Тус түүхий эд лхагва гарагт гурван долоо хоногийн доод цэгтээ хүрээд байсан юм. Харин пүрэв гарагийн арилжаагаар эргэн сэргэлээ. Мөн зэсийн ханш 0.5 хувиар өсөж, дөрөвдүгээр сараас хойших дээд цэгт хүрэв.


САНАЛ БОЛГОХ