ОРОС, ЗӨВЛӨЛТИЙН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАР

Судлаачийн үг

Оросын Гадаад хэргийн архив руу нэвтэрсэн сонирхолтой түүхээс

Энэ хэнд хамаатай, ямар агуулга ач холбогдолтой, юун жагсаалт вэ гэх асуулт уншигчдыг ээрч магад. Монголын хувьд умард, гол, түүхэн хөрш улс нь, мөн Монголын гадаад харилцааны түүх энэ улстай удаан холбогдсон гэх утгаар нийтлэж байна. Хуучин СССР, одоогийн ОХУ-д Гадаад хэргийн яамыг хэн хэн гэгч ямар хугацаанд толгойлж байсан бэ гэх аваас Монголын түүхийн эгзэгтэй үед тус улсад тус хүргэсэн, дэлхийн хувьсгалын төлөөнөө наймаалцахыг завдсан, үл тоосон, тоосон гэхчлэн Оросын Гадаад хэргийн архив руу нэвтэрвэл сонирхолтой түүх гарч ирдэг юм билээ.

Жагсаалтыг ХХ, XXI зуунаар жишээлэн заримд нь тайлбарлан таниулъя.

1. Эхлээд Хаант Оросоор жишээлж үзвэл:

1897-1900 онд Михаил Николаевич Муравьев

1900-1906 онд Владимир Николаевич Ламздорф

1906-1910 онд Александр Петрович Извольский

1910-1916 онд Сергей Дмитриевич Сазонов

1916.07.07-1916.12.10-нд Борис Владимирович Штюрмер

2. Хаант засгийг түлхэн унагахын өмнө ба дараа:

1916.10.30 - 1917.03.02- нд Николай Николаевич Покровский

1917.03.02 - 1917.05.02-нд Павел Николаевич Милюков

1917.05.06 - 1917.10.25-нд Михаил Иванович Терещенко

3. Большевикүүд засгийн эрх авсны дараа:

1917–1918 онд Лев Давидович Троцкий (Бронштейн Лейба Давидович)

Тайлбар: Оросын хувьсгалын нэг гол удирдагч асан энэ жүүд эр хожим Сталинтай засгийн эрх булаалдан ялагдаад, Дундад Азид цөлөгдөж, тэндээсээ хөөгдөн хилийн чанадад дүрвээд Мексикт бүгэж байхдаа чекистүүдэд алуулсан.

» СССР-ийн Ерөнхий прокурор асан энэ яргачин эр мандан бадарсаар НҮБ-д Байнгын төлөөлөгч-Элчин сайд хийж яваад хорвоог орхисон ба Кремлийн хананд бунхлагдсан.

» Монголчууд гайгүй таних энэ хүн Горбачевын дэмжлэгээр СССР-ийн ГЯЯ-ны сайд болж гэнэт дэвшиж, Сайдын хувиар анх удаа бие дааж 1986 онд манай улсад айлчилсан.

» Цэл залуухан энэ сайд Ельциний багт орж ажилласнаа дараа нь Төрийн Думын депутат болж улс төр хөөж яваад сураг алдарсан

4. Нэгдмэл холбооны СССР байгуулагдах үед:

1918-1930 онд Георгий Васильевич Чичерин

1930-1939 онд Максим Максимович Литвинов (Макс Валлах)

1939-1949; 1953-1956 онуудад хоёр удаа Вячеслав Михайлович Молотов (Скрябин)

Тайлбар: Сталины баруун гар, СССР-ийн Ерөнхий сайд явсан Молотов гэх энэ түүхэн гигант 1957 онд “Намын эсрэг бүлэгт” орж буруутаад Улаанбаатарт Элчин сайдаар цөлөгдсөн гэх тодотголтой. СССР-ийн Ерөнхий сайд асан ийм түүхэн зүтгэлтнийг Элчин сайдаар хүлээн авсандаа монголчууд бид бахархах ёстой түүхэн агшин гэж үзүүштэй. Зөвлөлт, Оросын түүхнээ Ерөнхий сайд асан нөхрөө Элчин сайдаар томилон илгээсэн хоёрхон тохиолдлын нэг нь энэ юм.

1949-1953 онд Андрей Януарьевич Вышинский

Тайлбар: Сталины бууны нохой, “1937 оны” улсын яллагч, СССР-ийн Ерөнхий прокурор асан энэ яргачин эр мандан бадарсаар НҮБ-д Байнгын төлөөлөгч-Элчин сайд хийж яваад хорвоог орхисон ба Кремлийн хананд бунхлагдсан.

1956-1957 онд Дмитрий Тимофеевич Шепилов

Тайлбар: Эдийн засгийн доктор, академич, “Правда” сонины эрхлэгч явсан энэ сэхээтэн 1957 онд “Намын эсрэг бүлэгт” орж хусагдаад Дундад Азид нэгэн их сургуульд профессороор цөлөгдсөн ба дараа нь сураг нь тасарсан.

1957-1985 онд Андрей Андреевич Громыко

Тайлбар: Монголчууд сайн таних энэ хүн хамгийн удаан буюу 28 жил Сайдаар ажилласан. Гадаад хэргийн сайдаар ингэж удаан ажилласан түүхэн үзүүлэлтээрээ дэлхийд өөр нэр дуурсагдах өрсөлдөгч үгүй.

1966, 1974 онд Л.И.Брежневийг дагалдан Улаанбаатарт айлчилсан, 1985 онд түүнийг СССР-ийн Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга болгон дэвшүүлэн зайлуулсан ба 1987 он гэхэд тэтгэвэрт нь хөөж гаргасан.

1985-1990 онд, мөн 1991 оны арваннэгдүгээр сараас арванхоёрдугаар сард хоёр сар орчим сайд байсан Эд уард Амвросиевич Шеварднадзе

Тайлбар: Монголчууд гайгүй таних энэ хүн Горбачевын дэмжлэгээр СССР-ийн ГЯЯ- ны сайд болж гэнэт дэвшиж, Сайдын хувиар анх удаа бие дааж 1986 онд манай улсад айлчилсан. Энэ нь хоёр улсын түүхнээ (1921 оноос тооцвол 65 жилийн дараа буюу дэндүү урт хугацаа) Гадаад хэргийн сайдын анхны айлчлал байлаа. Хожим Гүржийн Ерөнхийлөгч хийж яваад Нимбэгний хувьсгалаар хөөгдөн буусан ба хилийн чанадад дүрвэн гарч, бараг төрийн гэмт хэрэгтэн болох шахаж байв.

ОХУ-ын сүүлийн гурван сайд нь Монголд айлчилж, сүүлчийнх нь бүр хоёр ч удаа ирсэн нь түүхэн ололт

1991 оны нэгдүгээр сараас мөн оны наймдугаар сард Александр Александрович Бессмертных долоон сар хагас Сайдын алба хашив.

Тайлбар: Монголчууд огт танихгүй энэ хүн “ГКЧП” буюу 1991 оны төрийн эсрэг хуйвалдаанд оролцсон хэргээр сэжиглэгдээд огт өөдлөөгүй ба тэтгэвэртээ хөөгдөн гарч нэг нь цагаадан Гадаад хэргийн сайд аснуудын клубыг тэргүүлэх болжээ. Монголтой төдийлөн холбоотой байгаагүй. 1991 оны намар нэг сарын хугацаанд Борис Дмитриевич Панкин Сайдын алба хашчээ. Тайлбар: Монголчууд үл таних энэ хүн Прагад Элчин сайд байхдаа ГКЧП-г эсэргүүцэн мэдэгдэл хийсэн гавьяатнаар тодорч Москвад дэвшин ирж, Горбачевын зарлигаар гэнэт сайд болжээ. Мэргэжлийн дипломатч бус, улс төрч бус энэ эрхэм хаачсан нь тодорхойгүй, Оросын дипломат албаны түүхнээ мөрөө үлдээгээгүй.

5. СССР задарсны дараа:

1991-1996 онд (1990-1991 онд РСФСР-ийн ГХЯ) Андрей Владимирович Козырев

Тайлбар: Цэл залуухан энэ сайд Ельциний багт орж ажилласнаа дараа нь Төрийн Думын депутат болж улс төр хөөж яваад сураг алдарсан. АНУ, өрнөдийн тал баримтлагч гэгдэн “атлантист” энэ эр хожим нэр сүрдээ толбо суулгуулсан. 2001 оноос Оросын еврейн конгрессын тэргүүлэгч гишүүн, ICN хэмээх олон улсын эмийн корпорацийн дэд ерөнхийлөгч, “Инвестторгбанк”-ны Захирлуудын зөвлөлийн дарга хийж байгаад 2012 оноос АНУ-ын Майамид цагаачлан гарчээ.

1996-1998 онд Евгений Максимович Примаков

Тайлбар: Хүү шиг насны хүнээсээ Сайдын тэр албыг залгуулан авсан энэ жүүд эр ОХУ-ын ГЯЯ-ны сайдаар анх удаа бие дааж 1996 онд манай улсад айлчилсан. 1998-1999 онд ОХУ-ын Ерөнхий сайд байсан. Орчин үеийн ОХУ-ын гадаад бодлогыг зөв томъёолон төлөвшүүлсэн, Евразийг тэргүүлэх чиглэлээ болгож чадсан хэмээн нэр сүрдээ нэмэх оноо авсан, түүний томъёолж хэвшүүлснээр өнөөгийн Оросын гадаад бодлого хэрэгжиж байна.

1998-2004 онд Игорь Сергеевич Иванов

Тайлбар: Тэрээр ОХУ-ын ГЯЯ-ны сайдын хувиар 2004 онд манайд айлчлаад буцаж очоод ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга болсон. Гадаад бодлогын асуудлаар судалгаа хийж зөвлөмж гаргадаг Оросын олон улсын харилцааны зөвлөлийг одоо толгойлж байна. Тэнд бид саяхан зочилсон. 2004 оноос өнөөг хүртэл Сергей Викторович Лавров ОХУ-ын Гадаад хэргийн сайдын алба хашжээ. Тэрээр 2006, 2016 онд манай улсад айлчилсан. ОХУ-ын хувьд сүүлийн гурван сайд нь Монголд айлчилж (1996, 2004, 2006, 2016 он), сүүлчийнх нь бүр хоёр ч удаа айлчлан ирсэн нь Монгол-Оросын харилцааны түүхэн ололт гэж үзэхээр. Төр, засгийн тэргүүнээ дагалдан нь С.В.Лавров Монголд айлчилсныг энд давтан бичсэнгүй.


САНАЛ БОЛГОХ