Толь бичгийн модон барыг ЮНЕСКО-гийн өвд бүртгэжээ
Төвд-Монгол нэр томъёоны “Мэргэд гарахын орон” нэртэй толь бичгийн модон барыг ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад бүртгэжээ.
Судар бичгийн хүрээлэнгийн санаачилгаар дээрх толь бичгийн модон барыг 1924 онд Буриадын Агийн дацанд бүтээсэн аж. Толь бичиг нь үндэсний гүн ухааны сэтгэлгээ хийгээд шинжлэх ухааны төрөл салбарын хөгжил дэвшил, дорно дахины ард түмний соёлын гайхамшигт ололтод гүнзгий нөлөө үзуүлсэн хосгүй бүтээл юм. Засгийн газрын 2012 оны 105 дугаар тогтоолоор Түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад дээрх толь бичгийг бүртгэжээ.
Нэмж мэдээлэхэд, ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт манайхаас Лувсанданзаны "Алтантовч", "Монгол Шунхан Данжуур"; "Есөн эрдэнийн ганжуур"; Ази номхон далайн бүс нутгийн жагсаалтад "Сахиусан дара эх" судар бүртгэлтэй байдаг аж.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй