БНХАУ-ын чанаргүй зээлийн эрсдлийн босго буурахгүй

Мэдээ

БНХАУ-ын Засгийн газар санхүүгийн салбарт нүүрлээд байгаа эрсдлийг бууруулахын тулд хүчин чармайлтаа нэмж эхэлжээ. Тухайлбал БНХАУ-ын томоохон банкууд чанаргүй  зээлийн эрсдлийн сангийн босгыг 150 хувиас буулгах хүсэлт тависан ч бодлого тодорхойлогчид салбарын тогтворгүй байдлаас сэргийлэхийн тулд саналыг хүлээн авахаас татгалзсан байна. Улмаар чанаргүй зээлийн эрсдлийн сангийн босгыг 150 хувиар бодож сан бүрдүүлээгүй банкуудад шаардлага хүргүүлэх болжээ. Эрсдлийн сангийн босго өндөр байх нь банкуудын ашиг, орлогод дарамт болдог аж. Энэ онд тус улсын “Топ 5” банкны ашиг 2004 оноос хойш анх удаа буурсан үзүүлэлттэй гарсан байна. БНХАУ-ын Засгийн газар эдийн засгийн өсөлтөө дэмжихийн тулд олон жил зээлийн шаардлагыг бууруулж, улмаар энэ нь чанаргүй зээл огцом нэмэгдэх эхлэлийг тавьжээ. “Fitch” агентлагийн тооцоолсноор тус улсын нийт зээл нь дотоодын нийт бүтээгдэхүүний 243 хувьтай тэнцэж байгаа юм.


САНАЛ БОЛГОХ