Металлууд палладигийн тоосонд дарагдав

Мэдээ

Палладигийн ханшийн өсөлт бусад үнэт металлаас хол давж байна. Шатахуунаар ажилладаг автомашины нүүрстөрөгч ялгаруулалтыг бууруулах төхөөрөмжид түлхүү ашигладаг палладигийн ханш Даваа гарагт 716 ам.доллар давж энэ оны дээд түвшинд хүрчээ. Харин энэ улиралд 20 хувь өссөн нь алтны ханшийн өсөлтөөс долоо дахин өндөр байгаа юм. Ийнхүү ханш өсөхөд БНХАУ-д автомашины борлуулалт нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн гэж шинжээчид дүгнэжээ. Түүнчлэн Холбооны нөөцийн банкны бодлогын хүүгээ нэмэх шийдвэр хойшлогдсон нь үнэт металын ханшийг өсгөж байгаа юм. “Citigroup”-ийн шинжээчид есдүгээр сар хүртэл нэг унц палладигийн ханш 716 ам.доллараас төдийлөн буурахгүй гэж таамагласан байна.


САНАЛ БОЛГОХ