Ам.долларын ханш чангарч, алтны үнэ унав
Валют
АНУ-ын шинээр ажилд орсон иргэдийн тоо шинжээчдийн таамгийг давав. Ингэснээр тус улсын мөнгөний бодлогын жишиг хүүг өсгөх магадлал нэмэгдлээ. Үүнээс үүдэн дийлэнх валюттай харьцах ам.долларын ханш чангарсан байна. Тухайлбал, фунттэй харьцах ам.долларын ханш 0.3 хувиар өсөж, 1.3290-ийн түвшинд хүрчээ.
Мөн голлох валютуудтай харьцах ам.долларын индекс 0.1 хувиар дээшилсэн байна. Харин ам.доллартай урвуу хамааралтай алтны ханш суларлаа. Тодруулбал, шар металлын ханш пүрэв гарагт 0.45 хувиар буурч, унци нь 1351 ам.долларт хүрлээ. Тус металлын ханш сүүлийн таван өдөр дараалан чангараад байсан юм.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй